Төсөл хөтөлбөр

Хэрэгжүүлж байсан төсөл:

Манай нийгэмлэг нь дараах төслүүдийг амжилттай хэрэгжүүлж дуусгав.

 Японы Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг, ДЭМБ болон СУӨТОУХ-той хамтран зохион байгуулсан дөрвөн удаагийн семинар, 1994-1998

  1. СУӨТОУХ-той хамтран зохион байгуулсан ОХУ-ын Саха БНУ-ын сүрьеэгийн эмч нарын олон улсын курс, 2000
  2. СУӨТОУХ-той хамтран зохион байгуулсан ОХУ-ын Казахстаны лабораторийн мэргэжилтнүүдийн олон улсын сургалт, 2002
  3. Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлсэн “Шорон дахь сүрьеэтэй тэмцэх төсөл”
  4. Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн санхүүжилтээр хэрэгжсэн “Сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх” төсөл, 2003-2008
  5. Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн санхүүжилтээр хэрэгжсэн “олон эмэнд дасалтай сүрьеэтэй тэмцэх төсөл”, 2005-2010
  6. Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн санхүүжилтээр хэрэгжсэн “Үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан сүрьеэгийн тархалт ба нас баралтыг бууруулах” төсөл, 2008-2011
  7. Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн санхүүжилтээр хэрэгжсэн “ ДОТС-ын хөтөлбөрийн хэрэгжилтийг бахжүүлж, олон эмэнд дасалтай сүрьеэ болон ХДХВ/Сүрьеэгийн хавсарсан халдвартай тэмцэн Мянганы хөгжлийн зорилтот хүрэх” төсөл2010-2011
  8. Монголын Мянганы Сорилтын Сангийн санхүүжилтээр хэрэгжсэн “Халдварт бус өвчлөл зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх” төсөл, 2011-2013
  9. Сеүл дэх Австралийн Элчин Сайдын Яамны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Эрүүл мэндийн сайн дурын идэвхитний гарын авлага боловсруулах төсөл”, 2012
  10. Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн санхүүжилттэй “ДОТС-ын хөтөлбөрийн хэрэгжилтийг бахжүүлж халдвар хяналтын тогтолцоог сайжруулан ОЭДС болон ХДХВ/Сүрьеэгийнхавсарсан халдвартай тэмцэн Мянганы хөгжлийн зорилтод хүрэх” төсөл, 2011-2012
  11. Мицубиши Корпорацийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Сүрьеэгүй Монголын төлөө хамтдаа” төсөл, 2014-2017
  12. Стоп ТБ Партнершип байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад сүрьеэ өвчнийг бууруулахад иргэний нийгмийн гишүүдийн оролцоог сайжруулах дэмжигч бүлэг байгуулах” төсөл, 2014-2015

“Сүрьеэгийн тохиолдлыг эрт илрүүлэх дадлыг дэмжих замаар тус өвчинтэй тэмцэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, өвчтөн төвтэй нэгдсэн халамж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх ажиллагааг бүрдүүлж, хэвшүүлэх, эмийн дасалтай сүрьеэгийн аюулд анхаарал хандуулж ажиллах” төсөл, 2016-2017

 

Одоо хэрэгжүүлж буй төсөл:

“Сүрьеэгийн эрт илрүүлэлтийг дэмжих замаар үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, өвчтөн төвтэй нэгдсэн халамж, цогц урьдчилан сэргийлэлтийг бүрдүүлж, эмийн тэсвэртэй сүрьеэд анхаарал хандуулах” төсөл, 2018-2020

Төслүүдийн хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагаанууд:

  • Аймаг дүүргүүдийн сумд болон хороодоос эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудыг сайн дурын үндсэн дээр, тодорхой шалгуурын дагуу сонгон авч, сургаж бэлтгэх
  • Сургагдсан эрүүл мэндийн сайн дурын ажилтнууд сүрьеэтэй өвчтний эмийг гэрт нь хүргэн өгч харж уулгах
  • Сүрьеэтэй өвчтөнүүдийг хоолтой эмчилгээнд болон хүнсний тусламжинд хамруулах
  • Олон нийт, эмзэг бүлгийн хүн амын дундаас сүрьеэгийн сэжигтэй тохиолдлуудыг олж эмнэлэгт илгээх
  • Өвчтөн, өвчтөний ар гэрийнхнийг шинжилгээ, урьдчилан сэргийлэх үзлэгт дуудаж хамруулах
  • Мэдээлэл сургалт сурталчилгаа/зан үйлийг өөрчлөх чиглэлээр зорилтот бүлэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах
  • Сүрьеэтэй өвчтөн тэдний гэр бүлийн гишүүд оролцсон дэмжигч бүлгийн уулзалтыг сар бүр зохион байгуулах
  • ЕБС-ийн сурагчдын дундаас үе тэнгийн сургагч бэлтгэх сургалтуудыг сонгосон аймаг дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулах
  • Сүрьеэгийн клиникийн тасаг, аймгуудын сүрьеэгийн тасаг, өдрийн эмчилгээний цэгийн сувилагч нар, сүрьеэтэй өвчтөнүүдэд гар урлалын чиглэлээр мэргэжил олгох сургалтуудыг зохион байгуулах
  • Нийт хүн амын сүрьеэ өвчний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор телевиз, захын узель, FM радиогоор сурталчилгаа явуулах, мэдээлэл сургалт сурталчилгааны материал боловсруулан, түгээх