Сүрьеэ өвчнөөс сэргийлэх, тэмцэх талаар Монгол улсын баримталж байгаа  бодлого

Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030

Зорилт 4. Халдварт өвчний тандалт, сэргийлэлт, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг уян хатан, шуурхай зохион байгууоах чадавхийг тогтвортой бахжүүлж, нэн шаардлагагтай вакцинийг хүн бүрт хүртээмжтэй болгож, зонхилон тохиолдох халдварт өвчний тархалтыг бууруулна.

I үе шат 2016-2020         Товлолт дархлаажуулалтын хамралтын хувийг 98,5%, 10000

                                       хүн амд сүрьеэгийн тохиолдлыг 14,4% болгон бууруулах          

II үе шат  2021-2025       Товлолт дархлаажуулалтын хамралтын хувийг 99%, 10000                                               

                                       хүн амд сүрьеэгийн тохиолдлыг 14% болгон бууруулах

III үе шат 2026-2030      Товлолт дархлаажуулалтын хамралтын хувийг 99,8%,10000

                                       хүн амд сүрьеэгийн тохиолдлыг 13% болгон бууруулах            

Сүрьеэгээс сэргийлэх, тэмцэх талаар баримталж буй дэлхийн чиг хандлага, Монгол улсын бодлогын хэрэгжилт, сүүлийн үеийн судалгааны дүнг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцохоор 2018 оны 11 сарын 1,2-ны өдрүүдэд Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” чуулганыг зохион байгуулсан. Уг чуулганаар Монгол улсад сүрьеэ өвчнийг устгах “Улаанбаатарын тунхаг” –ыг гарган хэрэгжүүлж байна.