Гадаад хамтын ажиллагаа

Тайваний Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгтэй 2009 оноос хойш хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Сүрьеэгийн эмч, эмнэлгийн ажилчдыг ур чадвараа дээшлүүлэхэд туслах, дэмжих зорилтод түшиглэн жил бүр Тайваны Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгтэй хамтран 21 хоногийн хугацаатай богино хэмжээний туршлага солилцох сургалтыг зохион байгуулдаг.

2009 оноос хойш нийт 40 хүнийг Тайвань руу явуулж, сургалтанд хамруулаад байна. Үүнээс сүрьеэгийн эмч мэргэжилтэн 28 хүнийг, мэргэжлийн бус эрүүл мэндийн ажилтан 12 хүнийг тус сургалтанд амжилттай хамруулаад байна.

doctor project animation png-н зурган илэрц