Танилцуулга

Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг нь 1993 онд байгуулагдсан төрийн бус байгууллага юм. Тус нийгэмлэг нь Улаанбаатар хот болон 21 аймагт салбартай. Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг нь Сүрьеэ  уушигны өвчинтэй тэмцэх олон улсын холбоо, Стоп ТБ партнершил байгууллагын гишүүн байгууллага юм.

Эрхэм зорилго

Монгол улсад сүрьеэ, уушигны өвчний тархалтыг бууруулах

Зорилго

Сүрьеэ, уушигны өвчинтэй тэмцэх, сэргийлэхэд олон нийтийн оролцоог бий болгох, үйлчлүүлэгч төвтэй эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх

Зорилт

  1. Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд бодлогын дэмжлэгт орчныг бүрдүүлэх
  2. Сүрьеэгийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг чадавхижуулах
  3. Сүрьеэтэй өвчнүүдэд үзүүлэх үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээ тусламжийг сайжруулах
  4. Олон нийтийн дундаас бэлтгэгдсэн эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудын үйл ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалах
  5. Сүрьеэгээс сэргийлэхэд хувь хүн, хамт олон, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх
  6. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг дотоодын болон гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх
  7. Сүрьеэ болон уушигны өвчнөөс сэргийлэх талаар эрсдэлт бүлгийн хүн ам болон олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх
  8. Тамхи, тамхины хор уршигтай тэмцэх сэргийлэхэд хувь нэмрээ оруулах