Сүрьеэ өвчин бүрэн эдгэрэх боломжтой.

Сүрьеэгийн эсрэг үндсэн эмүүд: Изониазид  (H), Рифампицин (R), Пиразинамид (Z), Стрептомицин (S), Этамбутол (E)

Эдгээр эмүүд нян устгах, ариутгах, эмийн дасал үүсгэхээс сэргийлэх гэсэн чанарыг янз бүрийн хэмжээгээр агуулсан байдаг тул

Сүрьеэ өвчин бүрэн эдгэрэх боломжтой. Сүрьеэгийн эсрэг үндсэн эмүүд: Изониазид  (H), Рифампицин (R), Пиразинамид (Z), Стрептомицин (S), Этамбутол (E)

Эдгээр эмүүд нян устгах, ариутгах, эмийн дасал үүсгэхээс сэргийлэх гэсэн чанарыг янз бүрийн хэмжээгээр агуулсан байдаг тул эмийн үйлчилгээг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор хавсруулан хэрэглэнэ.

Сүрьеэ өвчний эмчилгээ нь:

  1. Эрчимт эмчилгээний шат: 4 эм уух ба 2 сар үргэлжилдэг. Энэ шатанд өвчтөний зовиур, шинж тэмдэг арилдаг.
  2. Үргэлжлэх шат: 2 эмийг 4-6 сар хэрэглэх хэрэгтэй. Учир нь эмийн ариутгах үйлчилгээний үр дүнд сүрьеэгийн үлдсэн нянг устгаж улмаар өвчин дахихаас сэргийлнэ.

Өвчтөн эмчийн зааврыг ягштал дагаж мөрдөн эмчилгээг төас хийвэл Сүрьеэ бүрэн эдгэрдэг өвчин юм. Сүрьеэгийн амчилгээ хийлгээд сарын дотор зовиур арилдаг. Өвчтөн зовиур арилсаныг эдгэрлээ гэж ойлгоод эмээ уухгүй орхидог. Энэ нь цаашид эмчилгээ үр дүнгүй болох улмаар эмэнд дасалтай сүрьеэ үүсэх боломжийг ихэсгэнэ. Эмэнд дасалтай сүрьеэгийн эмчилгээ нь 12-24 сарын хугацаанд үргэлжилдэг. Маш хүнд явцтай өвчин юм.

Сүрьеэ өвчин

Сүрьеэ гэдэг нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ нян нь ихэвчлэн уушгийг сонгомлоор гэмтээх боловч бөөр, тархи, нугас, булчирхай, яс гэх мэт хүний биеийн бусад эрхтнүүдийг ч өвчлүүлдэг. 

Дэлгэрэнгүй...

Оношилгоо

Сүрьеэ өвчнийг оношлох аргуудыг шууд ба шууд бус гэж хуваах бөгөөд шууд гэдэг нь сүрьеэгийн нянг илрүүлэх арга юм. Харин шууд бус арга нь уг нянгаар үүсгэгдсэн эмгэг өөрчлөлтүүдийг оношлохыг хэлнэ.

Дэлгэрэнгүй...

Эмчилгээ

Сүрьеэ өвчин бүрэн эдгэрэх боломжтой. Сүрьеэгийн эсрэг үндсэн эмүүд: Изониазид (H), Рифампицин (R), Пиразинамид (Z), Стрептомицин (S), Этамбутол (E) эдгээр эмүүд нян устгах, ариутгах, эмийн дасал үүсгэхээс сэргийлэх

Дэлгэрэнгүй...

Сэргийлэх

Сүрьеэгийн эсрэг вакцин нь хоруу чанараа алдсан дархлаа тогтоох чадвартай амьд нян агуулсан бэлдмэл юм. БЦЖ вакцины 1-р тунг шинээр төрсөн нярайд 24-48 цагийн дотор, 2-р тунг 8 настайд тарина. Эрдэмтдийн

Дэлгэрэнгүй...