Оношилгоо
Сүрьеэ өвчнийг оношлох аргуудыг шууд ба шууд бус гэж хуваах бөгөөд шууд гэдэг нь сүрьеэгийн нянг илрүүлэх арга юм.
Харин шууд бус арга нь уг нянгаар үүсгэгдсэн эмгэг өөрчлөлтүүдийг оношлохыг хэлнэ.
Шууд арга:
- Түрхэцийн шинжилгээ
- Өсгөвөрлөх шинжилгээ
- Эд эсийн шинжилгээ
- Молекул биологийн шинжилгээ
Шууд бус арга:
- Рентген шинжилгээ
- Туберкулины сорил
- Иммунологийн арга орно.
Эдгээр аргаас хамгийн хямд, хурдан арга бол түрхэцийн шинжилгээ юм. Энэ нь өвчтөний сорьц /цэр, идээ, нугасны ус, плеврийн шингэн, шээс/-оос түрхэц бэлтгээд микроскопын тусламжтай сүрьеэгийн нянг илрүүлдэг шинжилгээ юм.
та зөвхөн халдвар авсан эсвэл өвдсөнөө мэдэхийн тулд өөр бусад шинжилгээнүүдийг хийлгэх шаардлагатай гэсэн үг юм.
Хэрэв та :
- Сүрьеэгийн халдвартай хэлбэр бүхий өвчтөнтэй хамт байсан бол
- Та ХДХВ-ийн халдвартай эсвэл сүрьеэгээр өвчлөх эрсдэл бүхий нөхцөл байдалд байгаа бол
- Та өөрийгөө сүрьегээр өвчилсөн байж болзошгүй гэж бодож буй бол харьяа аймаг дүүргийн сүрьеэгийн диспансер дээр очиж сүрьеэгийн халдвар авсан эсэхээ тодорхойлуулах шинжилгээ хийлгэх шаардлагатай.