Сүрьеэ гэж юу вэ?

Сүрьеэ гэдэг нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ нян нь ихэвчлэн уушгийг сонгомлоор гэмтээх боловч бөөр, тархи нугас, булчирхай, яс гэх мэт хүний биеийн бусад эрхтнүүдийг ч өвчлүүлдэг. Сүрьеэг үүсгэгч савханцар нь хүчилтөрөгчтэй орчинд өсч үржих дуртай. Харин нарны хэт ягаан туяанд дургүй. Учир нь нарны хэт ягаан туяа нь сүрьеэгийн нянг амархан устгана. Олонхи нянгийн адил энэ нян нь халуунд тэсвэргүй.

Дэлхийн  нийт хүн амын 1/3 нь сүрьеэгийн халдвар авсан гэсэн тоо баримт байдаг. Учир нь сүрьеэгийн халдвар ханиад томууны адил нэг хүнээс нөгөөд амьсгалж буй агаараар дамжин халдварладаг. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн ярих, ханиах, найтаахад эдгээр нянгууд агаарт цацагдаж түүний ойр орчимд байсан хүн энэхүү агаараар амьсгалснаар халдвар авна.

Сүрьеэ өвчний үед доорхи шинж тэмдэг илэрнэ.

  • 2 долоо хоног, түүнээс дээш хугацаагаар ханиалгах
  • Цээжээр өвдөх
  • Цустай буюу цэртэй ханиалгах (уушигны гүнээс цэртэй ханиалгах)
  • Сүрьеэ өвчний үед илрэх бусад шинж тэмдгүүд:
  • Ядарч сульдах
  • Турах
  • Хоолонд дургүй болох
  • Халуурах
  • Шөнө хөлрөх

Сүрьеэ өвчин

Сүрьеэ гэдэг нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ нян нь ихэвчлэн уушгийг сонгомлоор гэмтээх боловч бөөр, тархи, нугас, булчирхай, яс гэх мэт хүний биеийн бусад эрхтнүүдийг ч өвчлүүлдэг. 

Дэлгэрэнгүй...

Оношилгоо

Сүрьеэ өвчнийг оношлох аргуудыг шууд ба шууд бус гэж хуваах бөгөөд шууд гэдэг нь сүрьеэгийн нянг илрүүлэх арга юм. Харин шууд бус арга нь уг нянгаар үүсгэгдсэн эмгэг өөрчлөлтүүдийг оношлохыг хэлнэ.

Дэлгэрэнгүй...

Эмчилгээ

Сүрьеэ өвчин бүрэн эдгэрэх боломжтой. Сүрьеэгийн эсрэг үндсэн эмүүд: Изониазид (H), Рифампицин (R), Пиразинамид (Z), Стрептомицин (S), Этамбутол (E) эдгээр эмүүд нян устгах, ариутгах, эмийн дасал үүсгэхээс сэргийлэх

Дэлгэрэнгүй...

Сэргийлэх

Сүрьеэгийн эсрэг вакцин нь хоруу чанараа алдсан дархлаа тогтоох чадвартай амьд нян агуулсан бэлдмэл юм. БЦЖ вакцины 1-р тунг шинээр төрсөн нярайд 24-48 цагийн дотор, 2-р тунг 8 настайд тарина. Эрдэмтдийн

Дэлгэрэнгүй...