Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 сарын 15-ны өдрийн А/513 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуух мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах нийтлэг шаардлага.

 

 

“Ахлах” зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл үндсэн мэргэшлийн үнэмлэхтэй байх;
  • тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 8-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх,
  • сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний хувьд тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 6-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх;
  • ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, үндсэн мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;
  • мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);
  • жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, үндсэн мэргэшлийн чиглэлээр байх;
  • тухайн мэргэжил, үндсэн мэргэшлээр ажилласан сүүлийн 3 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх.

 "Тэргүүлэх" зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл мэргэшлийн үнэмлэхтэй байх;
  • тухайн мэргэжил эсхүл тухайн мэргэшлийн чиглэлээр 13-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх,
  • сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний хувьд тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх;
  • ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх,
  • орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах Эрүүл мэндийн газраас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;
  • мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);
  • ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байгууллага болон бүс, орон нутгийн хэмжээнд төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт жил тутам зохион байгуулах эсхүл оролцох, үр дүнд хүрсэн байх;
  • жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байх;
  • тухайн мэргэжил, мэргэшлээр ажилласан сүүлийн 3 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх.

 "Зөвлөх" зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах нийтлэг шаардлагыг хангана. Үүнд:

  • мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл мэргэшлийн үнэмлэхтэй байх;
  • тухайн мэргэжил, үндсэн эсхүл төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд 25-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх;
  • сувилагчийн хувьд тухайн мэргэжил, төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр эрүүл мэндийн байгууллагад 20-оос доошгүй жил тасралтгүй ажилласан байх;
  • ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх,
  • орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах Эрүүл мэндийн газраас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;
  • мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);
  • ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байгууллага болон бүс, орон нутаг, үндэсний түвшинд төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт жил тутам зохион байгуулах, үр дүнд хүрсэн байх;
  • жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байх;
  • тухайн мэргэжил, мэргэшлээр ажилласан сүүлийн 5 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх;
  • салбарын хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудалд хувь нэмэр оруулсан манлайлагч байх.