Зэргийн давтан хамгаалалт

                 Сүрьеэ судлалын мэргэшлийн зэргийн давтан шалгалтыг авах заавар

ЭМС-ын 2019 оны 11 сарын 15-ны өдрийн А/513 тоот “Журам шинэчлэн батлах тухай” тушаалын дагуу мэргэшлийн зэрэг хоорондох шатлал ахиулах хугацаа 5 жил  байна гэж заасны дагуу ахлах, тэргүүлэх зэрэг 5 жил тутам зэргээ тайлан хамгаалалтаар  бататган хамгаална. Хэрэв 5 жил нь дуусгавар болвол зэргийн нэмэгдэл олгогдохгүй болохыг анхаарна уу.

  • Зэргийн давтан шалгалтанд орохдоо нийтлэг болон тусгай шалгуурыг хангасан байна.
  • Тайлан хамгаалалт нь сүүлийн 5 жилийн хийсэн ажлын дэлгэрэнгүй тайланг урьдчилан комисст хүргүүлнэ. Тайлан хамгаалалтыг 5 хуудас хураангуй хэлбэрээр илтгэл тавина. /Илтгэх хугацаа 1 хүн 5 минут/
  • Тайлан хамгаалалт нь 80 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн нөхцөлд тайлан хамгаалалтанд тэнцсэнд тооцно.
  • Тайлангийн маягтийн дагуу материалаа бүрдүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

  1.  Байгууллагын даргын баталгаажуулсан мэргэшлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн хүсэлтийн маягт (Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын шийдвэрээр баталгаажуулсан загвараар);
  2. Орон нутгийн эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас дэмжсэн тодорхойлолт, албан бичиг;
  3.  Нийтлэг болон тусгай шаардлагыг хангасныг баталгаажуулах баримт бичгүүд;
  4. Мэргэшлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол шийдвэр, үнэмлэхийн батгалгаажуулсан хуулбар;
  5. Бүтээлийн эх хувь (илтгэл, судалгаа, хэвлүүлсэн материал)
  6. Иргэний үнэмлэхний  хуулбар;
  7. 3х4 хэмжээний зураг 2 хувь (сүүлийн 6 сард авахуулсан);
  8. Лицензийн баталгаажуулсан хуулбар
  9. Үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн үнэмлэхний  баталгаажуулсан хуулбар
  10. Нийгмийн даатгалын дэвтрийн зурагтай нүүрэн хэсэг болон албан тушаалд томилсон тушаалтай хэсгийн хуулбар
  11.  Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн гишүүний татвар /15.000 төгрөг/ төлсөн баримт

        Дансны дугаар:  Худалдаа хөгжлийн банк  405057884

       Байгууллагын нэр: Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг

       Дээрхи бичиг баримтуудыг жил жилээр баримт тус бүрээр нь эмх цэгцтэйгээр гялгар ууттай баримтын хавтсанд

       хийж өөрийн нэр, хаягийг нүүрэн талд нь тодорхой бичсэн байна.

 

 

 

                                             МОНГОЛЫН СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ НИЙГЭМЛЭГ