Шалгалтын журам

Зэргийн шалгалтын журам

Сүрьеэгийн  эмч нарт ахлах, тэргүүлэх, зөвлөх зэргийг жил бүр дараах мэргэжлийн ялгавараар явуулж байх болно. Үүнд: Сүрьеэгийн ахлах зэргийн эмч 8 жил, тэргүүлэх зэргийн эмч 13 жил, Зөвлөх зэргийн эмч нь 25 жил дагнан мэргэжлээрээ ажилласан байна.

Зэргийн шалгалтыг 3 үе шаттай явуулна.

  1. Сүрьеэгийн зэргийн шалгалтанд орох эмч нарын материалыг хүлээн авах
  2. Сүрьеэгийн  мэргэжлийн комиссын  хурлаар шалгалт өгөх эмч нарын материалыг хэлэлцэх
  3. Сүрьеэгийн эмчээс ахлах, тэргүүлэх, зөвлөх зэргийн шалгалт авах

2021 оны мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах төлөвлөгөө

  1. Эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн нийгэмлэг, холбоонд материал хүргүүлэх - 01-р сарын 15-ны дотор;
  2. Мэргэжлийн нийгэмлэг, холбоо ажлын албанд материал хүргүүлэх - 02-р сарын 01-ны дотор;
  3. ЭМХТ-ийн Ерөнхий захирлын тушаалаар баталгаажуулах, нийтэд мэдээлэх - 04-р сарын 01-ны дотор;
  4. Зэргийн шалгалт зохион байгуулах, хяналт тавих - 04-р сарын 15наас 05 сарын 15ны хооронд;
  5. Мэргэшлийн зэрэг олгох  эмнэлгийн мэргэжилтний нэр, тайлан, санал, хүсэлтийг ажлын албанд ирүүлэх - 05-р сарын 28 ны дотор
  6. ЭМС-ын тушаалын төслийг ЭМЯ-нд хүргүүлэх - 6-р сарын 15 дотор;
  7. ЭМЯ тушаалын төслийг хянах, баталгаажуулах, ажлын албанд хүргүүлэх - 06-р сарын 30ны дотор
  8. ЭМС-ын тушааалыг нийтэд зарлах - 07-р сарын 05 дотор
  9. Мэргэшлийн зэргийн үнэмлэхийг хэвлэн баталгаажуулж мэргэжлийн нийгэмлэг, холбоонд хүлээлгэн өгөх - 07-р сарын 10 нд

Мэргэшлийн зэрэг горилогчийн бүрдүүлэх баримт бичиг

Эрүүл мэндийн байгууллага нь мэргэшлийн зэргийн шалгалтад орохыг дэмжсэн эмнэлгийн мэргэжилтний дараах баримт бичгийг бүрдүүлж, мэргэжлийн нийгэмлэг, холбоонд хүргүүлнэ. Үүнд:

  1.  М‎‎‎эргэшлийн зэргийн шалгалтад орохыг хүссэн хувийн өргөдөл;
  2.  Байгууллагын даргын баталгаажуулсан мэргэшлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн хүсэлтийн маягт (Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын шийдвэрээр баталгаажуулсан загвараар);
  3.  Орон нутгийн эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас дэмжсэн тодорхойлолт, албан бичиг;
  4.  Нийтлэг болон тусгай шаардлагыг хангасныг баталгаажуулах баримт бичгүүд;
  5. Мэргэшлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол шийдвэр, үнэмлэхийн батгалгаажуулсан хуулбар;
  6. Бүтээлийн эх хувь (илтгэл, судалгаа, хэвлүүлсэн материал)
  7. Иргэний үнэмлэхний баталгаажуулсан  хуулбар;
  8. 3х4 хэмжээний зураг 2 хувь (сүүлийн 6 сард авахуулсан);
  9. Лицензийн баталгаажуулсан хуулбар
  10. Үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн үнэмлэхний  баталгаажуулсан хуулбар
  11. Нийгмийн даатгалын дэвтрийн зурагтай нүүрэн хэсэг болон албан тушаалд томилсон тушаалтай хэсгийн хуулбар
  12.  Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн гишүүний татвар төлсөн баримт

Дансны дугаар:  Худалдаа хөгжлийн банк  405057884

Байгууллагын нэр: Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг

Дээрхи бичиг баримтуудыг жил жилээр баримт тус бүрээр нь эмх цэгцтэйгээр гялгар ууттай баримтын хавтсанд хийж өөрийн нэр, хаягийг нүүрэн талд нь тодорхой бичсэн байна.

 

Анхааруулах нь: Материал дутуу эмнэлгийн мэргэжилтний нэрийг зэргийн шалгалтад орох тушаалд оруулах боломжгүй болохыг анхаарна уу!