Сайн дурын үйл ажиллагаа гэж юу бэ?

Сайн дурын үйл ажиллагаа гэдэг нь бусдын тусын тулд буюу тэдний аз жаргал, сайн сайхны төлөө үйлчлэх хүсэл эрмэлзлэл юм. Энэ эрмэлзлэл нь хүмүүсийн бие биенээ дэмжин амьдрах байгалиас заяасан жам ёсны мөн чанар юм.

Сайн дурын үйл ажиллагааны шинж чанар

  • Сайн дурын идэвтэний өөрийн хүсэл сонирхолын дээр үндэслэн хийгдэнэ.
  • Аливаа үйл ажиллагаа нь ямар нэг цалин, урамшуулал гэх мэт санхүүгийн дэмжлэггүй байна.
  • Хийгдэж буй үйл ажиллагаа нь олон нийт болон сайн дурын идэвхитэнд харилцан үр ашигтай байна.
  • Сайн дурынханы үйл ажиллагаа нь өөр хэн нэгэнд ашиг, олз авчрах зорилгогүй байна.
  • Зарим тохмиолдолд тухайн ажил үүргийг гүйцэтгэх сайн дурын идэвхтнийг тусгайлан томилох бөгөөд зөвхөн томилогдсон идэвхитэн тухайн ажлын байран дээр тогтвор суурьшилтай ажиллана. Энэ тохиолдолд тухайн ажлын гүйцэтгэлээс хамраарч урамшуулал олгогдож болдог.

Сайн дурын үйл ажиллагааны үндсэн 4 хэлбэр

  1. Харилцан туслалцаа үзүүлэх буюу өөртөө туслах сайн дурын үйл ажиллагаа.
  2. Бусдад энэрэн нигүүлсэх үйлсийн үйлчилгээ үзүүлэх сайн дурын үйл ажиллагаа
  3. Нийгмийн төлөө аливаа үйл ажиллагаанд оролцох сайн дурын үйл ажиллагаа
  4. Бусдыг өмгөөлж тэднийг хамгаалах компанит ажилд оролцох сайн дурын үйл ажиллагаа

 

Сайн дурын үйл ажиллагааны ач холбогдол

Нийгмийн талаас

Сайн дурын үйл ажиллагаа нь нийгмийн хөгжлийн салбарт ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулах зохих үүрэг гүйцэтгэдэг.

  1. Нийгэмд эдийн засгийн хувьд чухал хувь нэмэр оруулдаг.
  2. Олон нийтийн оролцоог дэмжих явдал аливаа нийгмийн хөгжил, удирдлагын сайн тогтолцооны салшгүй хэсэг болж ирсэн.
  3. Хүмүүст нийгэмдээ илүү ойртож, нийгэмд эзлэх байр сууриа олж авахад тусалдаг.
  4. Ажилгүй хүмүүсийг ажлын байраар хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Сайн дурын үйл ажиллагаанд хүчин зүтгэх нь шинэ ажлын байр буй болгох замыг нээж өгөх бөгөөд, хэрэв та үр бүтээлтэй, шаардлагатай үйлчилгээг санаачилж чадвал төрийн аливаа байгууллага таны ажлыг дэмжиж хамтран ажиллах юм.

Хувь хүн талаас:

Хүмүүс бусдад тусламж дэмжлэг үзүүлэхийг хүссэн үедээ сайн дурын үйл ажиллагаанд оролцдог. Гэхдээ сайн дурын ажилтанууд өөрсдийн эрх ашиг, тусын тулд энэхүү үйл ажиллагаанд оролцдог байж болно. Ихэнх хүмүүс сайн дурын үйл ажиллагаанд оролцсоноор асар их ашиг олдог гэж үздэг ч түүхээс үзэхэд сайн дурын үйл ажиллагааг хувиа бодох үзэлгүй, нийтэч, энэрэнгүй сэтгэлтэй хүмүүсийн өглөг буяны нэг хэлбэр гэж үзсээр иржээ. Сайн дурын үйл ажиллагаа нь бусдын төлөө гэсэн хүсэл эрмэлзлэл дүүрэн байдаг тул туйлын эрхэм дээд үйлс юм.

 

Эрүүл мэндийн сайн дурын ажилтан гэж хэн бэ?

 

Монгол Улсад сүрьеэгийн өвчлөл, тархалт, нас баралтыг бууруулах ажилд сайн дураар дэмжлэг туслалцаа үзүүлж, өвчтөн тэдний ар гэрийнхэн, эмнэлгийн эмч, сувилагч, ажилтантай сайн дурын үндсэн дээр хамтран ажиллаж байгаа бүх хүмүүсийг Эрүүл Мэндийн Сайн Дурын Ажилтан  гэж хэлнэ.

Эрүүл Мэндийн Сайн Дурын Ажилтаны гол үүрэг бол сүрьеэтэй өвчтөн тэдний ар гэрийнхний сүрьеэ өвчний талаархи эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар сүрьеэгийн эсрэг эмчилгээг зөв горимоор хийлгэхэд өвчтөнд дэмжлэг үзүүлэх, өвчтөний ар гэрийнхнийг урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулах, сүрьеэтэй өвчтөн тэдний ар гэрийнхний ойрын туслагч нь байх юм.

МСТН-ийн хэрэгжүүлж байгаа сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх төслийн хүрээнд 2003 оноос ЭМСДАжилтануудыг сургалтаар бэлтгэн ажиллаж байна. 2003 оноос 2019 оныг хүртэл  Монгол Улсын хэмжээнд 350 орчим ЭМСДА ажиллаж сүрьеэтэй өвчтөнд тусламж үйлчилгээг үзүүлсээр ирсэн. 2020 оны 2 сарын байдлаар УБ хот болон өвчлөл өндөртэй 8 аймагт нийт 160 ЭМСДАжилтан ажиллаж байна.