ЭМЯ, ХӨСҮТ, НЗДТГ, НЭМГ,  Хөвсгөл аймгийн ЗДТГ, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ  хамтран Сүрьеэтэй  тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд шийдвэр гаргагч нарын зөвлөгөөн зохион байгуулж байна. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Оюунчимэг дараах мэдээллийг өгчээ.  

"Сүрьеэтэй  тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд шийдвэр гаргагч нарын зөвлөгөөнийг нийслэл, Хөвсгөл аймагт нэгэн дор цахимаар болон танхимаар зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд  шийдвэр гаргагч нараас гадна эмнэлгийн байгууллага, мөн ар иргэд өөрсдийн эрүүл мэнддээ хэрхэн яаж хөрөнгө оруулалт хийх вэ гэсэн асуудлуудыг хөндөж хэлэлцсэн. ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас сүрьеэгийн тандалтыг тогтмол хийж, тайлан гаргадаг. Жил бүр 3000-4000 орчим сүрьеэгийн өвчлөл шинээр бүртгэгддэг. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 12 хувийг хүүхдийн сүрьеэгийн өвчлөл эзэлж байна. Одоогоор сүрьеэтэй 2000 өвчтөн эмчлүүлж байна.

Сүрьеэгийн шалтгаант нас баралт улсын хэмжээнд жилд 200 гаруй бүртгэгддэг. Эрүүл мэндийн салбарт цар тахлын улмаас олон бэрхшээл үүссэний нэг нь сүрьеэгийн илрүүлэлт буурсан явдал байв. Сүрьеэтэй тэмцэх өдрийг зөвхөн нэг л өдөр тэмдэглээд өнгөрөөх бус сарын турш аян өрнүүлж, иргэдийг мэдээллээр хангах чиглэлд олон төрлийн үйл ажиллагааг төлөвлөсөн" гэлээ. 

Сүрьеэ бол дэлхийд нас баралтаараа тэргүүлэх халдварт өвчний нэг. Зөвхөн 2020 онд гэхэд 1.5 сая орчим хүн сүрьеэ өвчнөөр нас барсан. Манай улсын хувьд 2021 онд 3075 сүрьеэгийн шинэ тохиолдол оношлогдсон. Үүний 2823 нь эмэнд мэдрэг сүрьеэ, 252 нь эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилсөн байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд сүрьеэгийн илрүүлэлтийн хувь 20.8 болж буурчээ.

 

Эх сурвалж:Тусгал.мн

Сүрьеэ өвчин

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Donec facilisis consequat tellus a fermentum. Maecenas convallis, nunc eget porttitor.

Дэлгэрэнгүй...

Оношилгоо

Сүрьеэ өвчнийг оношлох аргуудыг шууд ба шууд бус гэж хуваах бөгөөд шууд гэдэг нь сүрьеэгийн нянг илрүүлэх арга юм. Харин шууд бус арга нь уг нянгаар үүсгэгдсэн эмгэг өөрчлөлтүүдийг оношлохыг хэлнэ.

Дэлгэрэнгүй...

Эмчилгээ

Сүрьеэ өвчин бүрэн эдгэрэх боломжтой. Сүрьеэгийн эсрэг үндсэн эмүүд: Изониазид (H), Рифампицин (R), Пиразинамид (Z), Стрептомицин (S), Этамбутол (E) эдгээр эмүүд нян устгах, ариутгах, эмийн дасал үүсгэхээс сэргийлэх

Дэлгэрэнгүй...

Сэргийлэх

Сүрьеэгийн эсрэг вакцин нь хоруу чанараа алдсан дархлаа тогтоох чадвартай амьд нян агуулсан бэлдмэл юм. БЦЖ вакцины 1-р тунг шинээр төрсөн нярайд 24-48 цагийн дотор, 2-р тунг 8 настайд тарина. Эрдэмтдийн

Дэлгэрэнгүй...