2021 оны мэргэшлийн зэргийн шалгалтын материал хүлээн авч байна.
Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг (МСТН) нь сүрьеэгийн чиглэлээр мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 2021 онд зэрэг ахиулах болон шинээр авах хүсэлтэй эмч нарын бүрдүүлсэн материалыг 2021 оны 02-р сарын 01-ны дотор МСТН-ийн байранд хүлээн авч байна.
Зэргийн шалгалтанд орох хүсэлтэй эмч нар мэргэшлийн зэрэг олгох Эрүүл Мэндийн Сайдын “Журам шинэчлэн батлах тухай” 2019 оны А/513 тоот тушаалын журамтай сайтар танилцаж материалыг мэргэшлийн зэрэг горилогчийн өргөдлийн хамт бүрэн бүтэн, үнэн зөв бөглөн цаг хугацаанд нь
ирүүлнэ үү. Хугацаа хоцорсон тохиолдолд материалыг хүлээн авах боломжгүй болохыг анхаарна уу.
Бүрдүүлэх материал:
- Мэргэшлийн зэргийн шалгалтад орохыг хүссэн хувийн өргөдөл;
- Байгууллагын даргын баталгаажуулсан мэргэшлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн хүсэлтийн маягт (Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын шийдвэрээр баталгаажуулсан загвараар);
- Орон нутгийн эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас дэмжсэн тодорхойлолт, албан бичиг;
- Нийтлэг болон тусгай шаардлагыг хангасныг баталгаажуулах баримт бичиг;
- Мэргэшлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол шийдвэр, үнэмлэхийн хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 3х4 хэмжээний зураг 2 хувь (сүүлийн 6 сард авахуулсан);
- Бүтээлийн эх хувь (илтгэл, судалгаа, хэвлүүлсэн материал)
- Лицензийн баталгаажуулсан хуулбар
- Үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн үнэмлэхний баталгаажуулсан хуулбар
- Нийгмийн даатгалын дэвтрийн зурагтай нүүрэн хэсэг болон албан тушаалд томилсон тушаалтай хэсгийн хуулбар
- Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн гишүүний татвар /15.000 төгрөг/ төлсөн баримт Дансны дугаар: Худалдаа хөгжлийн банк 405057884
- Байгууллагын нэр: Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг
Санамж: Дээрхи бичиг баримтуудыг жил жилээр баримт тус бүрээр нь эмх цэгцтэйгээр гялгар ууттай
баримтын хавтсанд хийж өөрийн нэр, хаягийг нүүрэн талд нь тодорхой бичсэн байна
- Эрүүл мэндийн сайдын “Журам шинэчлэн батлах тухай “ 2019 оны А/513 тоот тушаал
- Мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах нийтлэг шаардлага
- Мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлага
file:///D:/Users/Downloads/Documents/tusgai%20shaardlaga-surie%20sudlal.pdf
- Өргөдөлийн маягт
http://hdc.gov.mn/media/files/zereg%20gorilogchiin%20urgudliin%20mayagt.pdf
- Хүсэлтийн маягт
http://hdc.gov.mn/media/files/zereg%20gorilogchiin%20huseltiin%20myagt.pdf