СҮРЬЕЭГИЙН ЭСРЭГ АЖЛЫН ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТЫН 2022 ОН ХҮРТЛЭХ ҮНДСЭН ЗОРИЛТУУД  

       

       2022 оны байдлаар нийт сүрьеэ өвчтэй 40 сая хүнд амжилттайгаар оношолгоо, шинжилгээ, эмчилгээ хийх

  1. 2022 оны байдлаар сүрьеэ өвчтэй нийт 3,5 сая хүүхдэд амжилттайгаар оношолгоо, эмчилгээ, шинжилгээ хийх
  2. 2022 оны байдлаар сүрьегийн өвчтэй эмэнд тэсвэртэй нийт 1,5 сая хүн, 115000 хүүхдэд амжилттайгаар оношолгоо, эмчилгээ, шинжилгээ хийх
  3. 2022 оны байдлаар сүрьеэ өвчнөөр халдвар авах хамгийн өндөр эрсдэл бүхий 30 сая хүнийг уридчилан сэргийлэх. Үүнд 0 - 5 хүртлэх насны 4 сая хүртэл хүүхэд болон бусад сүрьеэ өвчтөнтэй айл өрхийн ойрын хавьтлын 20 сая хүртлэх хүн, ХДХВ-тай 6 сая хүнийг урьдчилан сэргийлэх
  4. 2022 оны байдлаар сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх оношолгоо, эмчилгээ, сувилгаа, эмчилгээ үйлчилгээнд хамруулахад чиглэсэн санхүүжилтыг дайчлан ажиллах, ингэсэнээр сүрьеэ өвчнийг зогсоох дэлхийн хэмжээний ХО-ыг дор хаяж 13 тэрбум ам доллар хүргэх
  5. Судалгааа шинжилгээний ажилд хүрэлцээтэй санхүүжилтаар хангах, тогтвортой санхүүжилтаар хангах зорилгоор сүрьеэгийн эсрэг дэлхийн хэмжээний санхүүжилтийг нийт 2 тэрбум ам доллараар өсгөнө. Үүнд жил бүр сүрьеэгийн эсрэг судалгааны ажлын 1,3 тэрбум ам долларын зөрүүг арилгах зорилгоор дэлхийн улс бүр зохих хувь нэмэр оруулах нөхцлөөр ханган ажиллах
  6. Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх оношлох, эмчилгээ үйлчилгээ ялангуяа эмзэг буюу эмзэг нөхцөл байдал бүхий хүмүүст нийгэм соёлын ялгааны байдлыг хүлээн зөвшөөрөх СТИГМА буюу бүх төрлийн ялгаварлан гадуурхлыг талсан зогсоох сүрьеэ өвчтөнийг гапуурхахтай холбоотой хуулийн бодлого, хүний эрхийг хамгаалах хөтөлбөрийг дэмжих. Хүний эрхэд суурилсан, хүн төвтэй, олон нийтэд зориулсан, жендерийн мэдрэмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг хөгжүүлэх шаардлага байгааг анхааран ажиллана
  7. Шинэ, чанартай, аюулгүй, үр ашигтай вакцинуудыг аль болох цаг алдалгүй хүргэх, хүүхдэд ээлтэй асаргаа сувилгаа, эмэнд мэдрэмгий байдлын сорил, насанд хүрэгчдид, хүүхэд, өсвөр настануудад ялгамжтай аюулгүй үр дүнтэй эм эмчилгээ нэвтрүүлэх мөн түүнчлэн эрүүл мэндийн системийг бэхжүүлэх, шинэчлэх, сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, оношлогоо, эмчилгээ хүнд төвлөрсөн цогцолбор бодлогыг хэрэгжүүлэх, одоогийн болон орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх түүнийг ашиглах
  8. ДЭМБ-ын ерөнхий захиралд 2019 оноос сүрьеэгийн эсрэг олон талт хөгжлийн бодлогыг хариуцлагатайгаар хэрэгжүүлэхийг 2019 оноос хэтрэхгүй хугацаанд баталгаажуулан, хэрэгжүүлэх хүсэлт тавив
  9. ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад 2023 онд болох төр засгийн удирдлагуудын дээд түвшиний уулзалтын үеэр анхдагч болон үндсэн хөгжлийн зөвлөлийн талаар салбар дундын судалгааны тохиролцооны зорилгод хүрэх хүчин чармайлтыг хурдасгахад бэлтгэх ажлыг хангахад туслах иж бүхэн тойм бодлогыг гарган 2020 оны үйл ажиллагааны тайланд танилцууулах хүсэлт тавив.

 

“БИД 2018 ОНЫ 9 САРЫН 26 НЫ НЬЮ ИОРК ХОТОД БОЛСОН НЭГДСЭН УЛСЫН ТӨР ЗАСГИЙН ТЭРГҮҮД ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХАНДАВ

СҮРЬЕЭГИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ХАМРАГДАХ БОЛОМЖГҮЙ БҮХИЙЛ ХҮНД ХҮРЧ ҮЙЛЧЛЭХ

Р24 2018 - 2022 оны хугацаанд сүрьеэ өвчтэй 40 сая хүнийг тэр дундаа 3,5 сая хүүхэд эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчтэй 1,5 сая хүнийг 115 000 хүүхдийг амжилттайгаар эмчлэх зорилгоор оношолгоо, эмчилгээ хийх үүрэг хүлээнэ

Р25 2022 оны байдлаар дотоод нөхцөл байдлын дагуу сүрьегийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдах боломжийг өргөжүүлэх, өвчлөх өндөр эрсдэл бүхий хүмүүсийг сүрьеэгээс уридчилан сэргийлэх, өндөр ачаалалтай улс орнуудад анхаарал төвлөрүүлэх  0 - 5 хүртлэх насны 4 сая хүүхэд, сүрье өвчтэй ойрын хамааралтай ар гэрийн холбоотой 20 сая хүн, ХДХВ халдваартай  6 сая нийт 30 сая хүнд урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах

СҮРЬЕЭГЭЭР ӨВЧЛӨГСДИЙН АСУУДЛЫГ ХҮНД ТӨВЛӨРСӨН, ХҮНИЙ ЭРХ ТЭГШ БАЙДАЛД СУУЛИЛСАН БОДЛОГОД ШИЛЖҮҮЛЭХ

Р14 Сүрьеэгээр өвчилсөн хүмүүст сүрьеэгийн эсрэг эмчилгээ, оношолгоо, урьдчилан сэргийлэх, гаж нөлөөний шинжилгээ, тусламж үйлчилгээ шаардлагатайгаас гадна нийгэм эдийн засгийн дэмжлэг хоол хүнс, нийгмийн ялгаварлан гадуурхах доромжлолыг бууруулах зэрэг шаардлага байдаг

Р17 Нийтийн болон иргэний оролцоотойгоор сүрьеэ өвчнийг арилгах боломжыг эрэмбэлэн  нийгмийн ялгаварлан гадуурхагдах өндөр эрсдэл бүхий эмэгтэйчүүд, хүүхдүүд цагаачид, дүрвэгсэд, мансууруулах бодис, архи, тамхи хэрэглэдэг хүмүүс, ХДХВтай хүмүүс,  хоригдлууд хоол тэжээлийн дутагдалтай ядуу хүмүүс зэрэг нийгмийн амьдралын нарийн төвөгтөй давхаргын хүмүүст тархалт илүү өндөр байгааг хүлээн зөвшөөрсөн

Р 18 Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх оношдлох эмчлэх үйлчилгээнд нийгмийн эмзэг нөхцөл байдалд байгаа хүмүүст үзүүлэх нийгэм соёлын янз бүрийн саадыг хүлээн зөвшөөрч хүний эрхэд суурилсан цогц, хүн төвтэй олон нийтэд тулгуурласан, жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай байна

Р19 Худалдааны холбоотой оюуны өмчийн эрхийн асуудлууд ТРИПС-ийн хэлэлцээр болон 2001 оны нийгмийн эрүүл мэндийн тухай дэлхийн худалдааны байгууллага Дохагийн тунхаглалаар эмэнд тэсвэртэй сүрьегийн эмчилгээний хүртээмжийг өргөжүүлэх зорилгоор хямд үнэтэй эм эмчилгээг батлав

Р25 Ажлын байр, сургууль, тээврийн хэрэгсэл зэрэг бусад нийгмийн бөөгнөрлийн орчинд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах

Р33 Сүрьеэгийн асуудлыг шийдвэрлэхэд, тэгш байдал, ёс зүй, жендэрийн тэгш байдал, хүний эрхийг хамгаалах, түүнийг сурталчилах, хандлагаар дамжуулан олон нийтэд түшиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээг хөгжүүлэх үүрэг амлалт өгөв

Р34 Улс орон бүр эрүүл мэндийн хамрах хүрээг хангах, сүрьеэ өвчний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр санхүүгийн бэрхшээлгүй байж, хэрэгцээтэй, чанартай, хүртээмжтэй, оношолох, эмчлэх тусламж үйлчилгээг авах хувийн хэвшлийн үйлчилгээний бодлого  тогтолцоог боловсронгуй болгох үүрэг хүлээнэ

Р37Сүрьеэ өвчтэй хүмүүст чиглэсэн ялгаварлан гадуурхсан доромжлол зэргийг зогсоох хуулийн бодлого хөтөлбөрийг дэмжих, сурталчилах амлалт өгөв

Р38 Нийгмийн хувьд өндөр эрсдэлд байгаа ядуу давхрагын хүмүүс, нялх болон бага насны хүүхэд, өсвөр насныхан, өндөр настнууд зэрэг нийгмийн өндөр эрсдэл бүхий хүмүүст онцгой анхаарал хандуулж сүрьеэгийн эсрэг хариу агра хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, үнэлэхэд иргэний нийгмийн оролцоог төгөлдөржүүлэх

СҮРЬЕЭ ӨВЧНИЙГ ЭЦЭСЛЭХ АЖИЛД ЗАЙЛШГҮЙ ШААРДАЛАГАТАЙ БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ТҮРГЭСГЭХ

Р42 Сүрьеэ өвчний эсрэг эм эмчилгээг сайжруулах, хөгжүүлэх илүү аюулгүй, үр дүнтэй, илүү хямд боломжын вакцин эмчилгээ оношлогоо, үйлчилгээг аль болох богино хугацаанд боловсруулах судалгааны ажлыг ахиулах үүрэг хүлээнэ

Р43 Одоо хэрэглэж буй болон шинэ багаж хэрэгсэлүүд, тэдгээрийн зохистой байдлыг сурталчилах, ашиглах, хамтын ажиллагааг дэмжих замаар сүрьеэгиййн шинэ багаж хэрэгслийг судлах, хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлж инновацыг цаг тухайд нь үр дүнтэй боломжын хүртээмжтэй байлгах

Р45 Сүрьеэ өвчний талаархи судалгаа хөгжлийн хүчин чармайлт нь нотолгоонд суурилсан боломжын үр ашигтай тэгш байдлын зарчмуудыг удирдлага болгон ажилладаг. Дээрх байдлаар шинэ бүтээгдэхүүх хөгжүүлэх хамтын ажиллагааны загварууд ба олон эмэнд тэсртэй сүрьеэгийн хувьд одоогийн судалгааны хөрөнгө оруулалтын зардлыг тусгаарласан урамшуулаллын механизмыг дэмжиж байна

СҮРЬЕЭ ӨВЧНИЙГ ЭЦЭСЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТУУД

Р46 2022 онд Сүрьеэ өвчнийг зогсооход чиглэсэн дэлхийн нийт хөрөнгө оруулалтыг дор хаяж 13 тэрбум ам доллараар нэмэгдүүлэх зорилгоор бүх эх үүсвэрээс сүрьеэ өвчөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх тогтвортой  санхүүжилтыг дайчлан ажиллах

Р47 Улс орон бүр сүрьеэ өвчнийг зогсоох ажилд зохих хувь нэмэрээ оруулахыг баталгаажуулж судалгааг жил бүр санхүүжүүлж тогтвортой санхүүжилтыг жилд 2 тэрбум доллар болгож сүрьегийн судалгааны ажлыг 1,3 тэрбум ам долларын зөрүүг гаргах

НҮБ-ЫН БҮРТГЭЛ ШИНЭЧЛЭЛИЙГ БАГТААСАН ХАРИУЦЛАГАТАЙ ДЭЛХИЙН УДИРДЛАГЫН ҮҮРЭГ

Р48 Сүрьеэгийн үндэсний стратеги төлөвлөгөөг зохих ёсоор нь боловсруулж улс төрийн бодлогодоо багтаан шаардлагаатай арга хэмжээ авч, төр засгийн удирдлага эрүүл мэндийн салбар, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагуудад хяналт тавин, дэвшилд хүрэх явцыг хангах, бэхжүүлэх үүрэг хүлээнэ.

Р49 ДЭМБ-ын ассэмблын 71.3 тоот тогтоолын дагуу олон салбарын хариуцлагын тогтолцоог үргэлжлүүлэн хөгжүүлж 2019 оноос хэтрэхгүй хугацаанд хэрэгжүүлж ажиллахыг ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад хүсэлт гаргасаны дагуу ДЭМБ-аас 2020 онд дэлхийн болон үндэсний хөгжил дэвшлийн талаар салбар даяар ажлын тайлан гаргах

P53 Мөн түүнчлэн ДЭМБ ын ерөнхий нарийн бичгийн даргад хандан 2023 онд болох төр засгийн дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил болгон 2020 оны үндэсний болон олон улсын үйл ажиллагааны тайланг иж бүрэн хянаж, хэлэлцэн, бэлтгэж өгөхийг төр засгийн тэргүүн нараас хичээнгүйлэн хүсч байна

 

Сүрьеэ өвчин

Сүрьеэ гэдэг нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ нян нь ихэвчлэн уушгийг сонгомлоор гэмтээх боловч бөөр, тархи, нугас, булчирхай, яс гэх мэт хүний биеийн бусад эрхтнүүдийг ч өвчлүүлдэг. 

Дэлгэрэнгүй...

Оношилгоо

Сүрьеэ өвчнийг оношлох аргуудыг шууд ба шууд бус гэж хуваах бөгөөд шууд гэдэг нь сүрьеэгийн нянг илрүүлэх арга юм. Харин шууд бус арга нь уг нянгаар үүсгэгдсэн эмгэг өөрчлөлтүүдийг оношлохыг хэлнэ.

Дэлгэрэнгүй...

Эмчилгээ

Сүрьеэ өвчин бүрэн эдгэрэх боломжтой. Сүрьеэгийн эсрэг үндсэн эмүүд: Изониазид (H), Рифампицин (R), Пиразинамид (Z), Стрептомицин (S), Этамбутол (E) эдгээр эмүүд нян устгах, ариутгах, эмийн дасал үүсгэхээс сэргийлэх

Дэлгэрэнгүй...

Сэргийлэх

Сүрьеэгийн эсрэг вакцин нь хоруу чанараа алдсан дархлаа тогтоох чадвартай амьд нян агуулсан бэлдмэл юм. БЦЖ вакцины 1-р тунг шинээр төрсөн нярайд 24-48 цагийн дотор, 2-р тунг 8 настайд тарина. Эрдэмтдийн

Дэлгэрэнгүй...