Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг (МСТН) нь сүрьеэгийн чиглэлээр мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 2020 онд зэрэг ахиулах болон шинээр авах хүсэлтэй эмч нарын бүрдүүлсэн материалыг 2020 оны 10-р сарын 02-ны дотор МСТН-ийн байранд хүлээн авч байна.

Зэргийн шалгалтанд орох хүсэлтэй эмч нар мэргэшлийн зэрэг олгох Эрүүл Мэндийн Сайдын “Журам шинэчлэн батлах тухай” 2019 оны А/513 тоот тушаалын журамтай сайтар танилцаж материалыг мэргэшлийн зэрэг горилогчийн өргөдлийн хамт бүрэн бүтэн, үнэн зөв бөглөн цаг хугацаанд нь ирүүлнэ үү.

Хугацаа хоцорсон тохиолдолд материалыг хүлээн авах боломжгүй болохыг анхаарна уу.

Бүрдүүлэх материал:

  1.  М‎‎‎эргэшлийн зэргийн шалгалтад орохыг хүссэн хувийн өргөдөл;
  2.  Байгууллагын даргын баталгаажуулсан мэргэшлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн хүсэлтийн маягт (Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын шийдвэрээр баталгаажуулсан загвараар);
  3.  Орон нутгийн эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас дэмжсэн тодорхойлолт, албан бичиг;
  4.  Нийтлэг болон тусгай шаардлагыг хангасныг баталгаажуулах баримт бичгүүд;
  5. Мэргэшлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол шийдвэр, үнэмлэхийн батгалгаажуулсан хуулбар;
  6. Бүтээлийн эх хувь (илтгэл, судалгаа, хэвлүүлсэн материал)
  7. Иргэний үнэмлэхний баталгаажуулсан  хуулбар;
  8. 3х4 хэмжээний зураг 2 хувь (сүүлийн 6 сард авахуулсан);
  9. Лицензийн баталгаажуулсан хуулбар
  10. Үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн үнэмлэхний  баталгаажуулсан хуулбар
  11. Нийгмийн даатгалын дэвтрийн зурагтай нүүрэн хэсэг болон албан тушаалд томилсон тушаалтай хэсгийн хуулбар
  12.  Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн гишүүний татвар /15.000 төгрөг/ төлсөн баримт

Дансны дугаар:  Худалдаа хөгжлийн банк  405057884

Байгууллагын нэр: Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг

Дээрхи бичиг баримтуудыг жил жилээр баримт тус бүрээр нь эмх цэгцтэйгээр гялгар ууттай баримтын хавтсанд хийж өөрийн нэр, хаягийг нүүрэн талд нь тодорхой бичсэн байна.

 Эрүүл мэндийн сайдын “Журам шинэчлэн батлах тухай “ 2019 оны А/513 тоот тушаал

    https://www.mohs.mn/uploads/files/ba389e10e2baab621f975df0e460acc37f0dc14b.pdf?fbclid=IwAR3QE48cA8ZFF0q14-SLpvnttjaCcsqvNECqiGAyPxom656buo7OwlUZ1wg

 Мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах нийтлэг шаардлага

    http://www.hdc.gov.mn/page/105/?fbclid=IwAR3QE48cA8ZFF0q14-SLpvnttjaCcsqvNECqiGAyPxom656buo7OwlUZ1wg

 Мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлага

    http://www.hdc.gov.mn/media/files/tusgai%20shaardlaga-surie%20sudlal.pdf?fbclid=IwAR3QE48cA8ZFF0q14-SLpvnttjaCcsqvNECqiGAyPxom656buo7OwlUZ1wg

 Өргөдөлийн маягт

    http://hdc.gov.mn/media/files/zereg%20gorilogchiin%20urgudliin%20mayagt.pdf?fbclid=IwAR3QE48cA8ZFF0q14-SLpvnttjaCcsqvNECqiGAyPxom656buo7OwlUZ1wg

  Хүсэлтийн маягт

    http://hdc.gov.mn/media/files/zereg%20gorilogchiin%20huseltiin%20myagt.pdf?fbclid=IwAR3QE48cA8ZFF0q14-SLpvnttjaCcsqvNECqiGAyPxom656buo7OwlUZ1wg

Хаяг: Баянгол дүүрэг, 4 хороо, Нарны зам 401, “Траст мед” ХХК-ын байр, 502, 503 тоот
Холбоо барих утас: 77005551

Сүрьеэ өвчин

Сүрьеэ гэдэг нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ нян нь ихэвчлэн уушгийг сонгомлоор гэмтээх боловч бөөр, тархи, нугас, булчирхай, яс гэх мэт хүний биеийн бусад эрхтнүүдийг ч өвчлүүлдэг. 

Дэлгэрэнгүй...

Оношилгоо

Сүрьеэ өвчнийг оношлох аргуудыг шууд ба шууд бус гэж хуваах бөгөөд шууд гэдэг нь сүрьеэгийн нянг илрүүлэх арга юм. Харин шууд бус арга нь уг нянгаар үүсгэгдсэн эмгэг өөрчлөлтүүдийг оношлохыг хэлнэ.

Дэлгэрэнгүй...

Эмчилгээ

Сүрьеэ өвчин бүрэн эдгэрэх боломжтой. Сүрьеэгийн эсрэг үндсэн эмүүд: Изониазид (H), Рифампицин (R), Пиразинамид (Z), Стрептомицин (S), Этамбутол (E) эдгээр эмүүд нян устгах, ариутгах, эмийн дасал үүсгэхээс сэргийлэх

Дэлгэрэнгүй...

Сэргийлэх

Сүрьеэгийн эсрэг вакцин нь хоруу чанараа алдсан дархлаа тогтоох чадвартай амьд нян агуулсан бэлдмэл юм. БЦЖ вакцины 1-р тунг шинээр төрсөн нярайд 24-48 цагийн дотор, 2-р тунг 8 настайд тарина. Эрдэмтдийн

Дэлгэрэнгүй...