Уушгиний зөвлөх зэргийн эмч Ц.Төмөр -Очир: “КОВИД-19” ба уушгины хатгаа

УГТЭ -ийн дарга, АУ -ны доктор, Уушгиний зөвлөх зэргийн эмч, Ц.Төмөр -Очирын  "Ковид -ын Ковид -19 халдвараас сэргийлье" цахим сэтгүүлд хэвлүүлсэн "Цар тахал “КОВИД-19” ба уушгины хатгаа" материалыг уншигчиддаа хүргэж байна.

Уушгины хатгаа өвчин ямар тохиолдолд нас баралтын шалтгаан болж байна вэ? 

Уушгины хатгаа нь хамгийн элбэг тохиолддог өвчнүүдийн нэг төдийгүй уг өвчин нь хүн амын  нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байна.

Анагаах ухааны салбарт антибиотик нэвтэрч халдварын гаралтай өвчнүүдийн эмчилгээнд эргэлт гарсан хэдий ч сүүлийн жилүүдэд уушгины хатгааны үүсгэгчдийн бүтэц ихээхэн өөрчлөгдөж, түгээмэл тохиолддог нийтлэг хэлбэрүүд цөөрч, харин эмнэлзүйн шинж бүдэг, балархай илэрдэг, нийтлэг бус хэлбэрүүд зонхилох болсноор цаг хугацаандаа зөв оношлогдохгүй, өвчлөл ба нас баралт өсөх хандлагатай болсоор байгаа юм.

Ковид -19 вирусийн халдварын талаар? 

Өнөөдөр дэлхий нийтийг хамран тархаж буй аймшигт цар тахал болох КОВИД-19 халдварыг үүсгэгч титэм вирусын төрөл нь амьсгалын зам тухайлбал уушгийг сонгомлоор гэмтээж маш хүнд хэлбэрийн амьсгалын дутагдалд хүргэж, улмаар амь насыг эрсдэхэд хүргэдэг аюулт өвчин гэдгийг дэлхий нийтээр мэдэрч байгаа.

КОВИД-19 цар тахлын халдварын үеийн уушигны хатгаа нь олон төрлийн шинж тэмдэгээр илэрч байна. Тухайлбал эхэн үедээ уушигны хатгааны үед илэрдэг халуурах, ханиалгах, цээжээр өвдөх, цэр гарах, амьсгаадах зэрэг амьсгалын эрхтнмй эмгэгийн үеийн сонгомол шинжүүд ихэвчилэн илэрч байсан бол, одоогоор шинж тэмдэг аажмаар эхлэх, балархай буюу шинж тэмдэг бүдэг илрэх зэрэг байдлаар илэрч байгаа нь халдвар авсан хүмүүс  уушигны хатгаагаар өвдөхөд богино хугацаанд хүндрэх эрсдлийг бий болгож байгаа юм.

Шинж тэмдэггүйгээр халдварлуулах халдвар тараах эрсдэл өндөр талаар? 

КОВИД-19-ын шалтгаант уушигны хатгааны үед халуурах шинж өвчний эхний 12-14 дэхь өдөрт ихэвчилэн ажиглагдаж байгаа бол ханиалгах шинж 18-19 хоног үргэлжлэх, амьсгаадах шинж 7 дахь өдрөөс ихэвчилэн илэрч богино хугацаанд нэмэгдэх, улмаар өвчний 10-12 дахь өдрөөс уушигны хатгаа хүндэрч “амьсгалын гачаалт хам шинж” буюу энгийн үгээр ойлгуулахад уушинны хэвийн үйл ажиллагаа бүрэн алдагдаж амьсгалын маш хүнд дутагдалд гүнзгий орох хүндрэлд хүргэснээр амь нас эрсдэхэд хүргэж байна.

Иймд КОВИД-19 цар тахлын халдвараас өөрийгөө болон бусдыгаа сэргийлж хамгаалах чиглэлээр ЭМЯ, эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй зөвлөгөө, зөвлөмжүүдийг чанд мөрдөн, цар тахлын халдвар бүрэн намжих хүртэлх хугацаанд ажил, амьдралынхаа цаг мөч бүрт, маш тэсвэр тэвчээр, ухамсар хариуцлагатайгаар эрүүл мэндээ сахин хамгаалах нь хүн бүрийн хүлээх үүрэг хариуцлага билээ.

 

 

Сүрьеэ өвчин

Сүрьеэ гэдэг нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ нян нь ихэвчлэн уушгийг сонгомлоор гэмтээх боловч бөөр, тархи, нугас, булчирхай, яс гэх мэт хүний биеийн бусад эрхтнүүдийг ч өвчлүүлдэг. 

Дэлгэрэнгүй...

Оношилгоо

Сүрьеэ өвчнийг оношлох аргуудыг шууд ба шууд бус гэж хуваах бөгөөд шууд гэдэг нь сүрьеэгийн нянг илрүүлэх арга юм. Харин шууд бус арга нь уг нянгаар үүсгэгдсэн эмгэг өөрчлөлтүүдийг оношлохыг хэлнэ.

Дэлгэрэнгүй...

Эмчилгээ

Сүрьеэ өвчин бүрэн эдгэрэх боломжтой. Сүрьеэгийн эсрэг үндсэн эмүүд: Изониазид (H), Рифампицин (R), Пиразинамид (Z), Стрептомицин (S), Этамбутол (E) эдгээр эмүүд нян устгах, ариутгах, эмийн дасал үүсгэхээс сэргийлэх

Дэлгэрэнгүй...

Сэргийлэх

Сүрьеэгийн эсрэг вакцин нь хоруу чанараа алдсан дархлаа тогтоох чадвартай амьд нян агуулсан бэлдмэл юм. БЦЖ вакцины 1-р тунг шинээр төрсөн нярайд 24-48 цагийн дотор, 2-р тунг 8 настайд тарина. Эрдэмтдийн

Дэлгэрэнгүй...