Сүрьеэгийн эмчилгээний хяналтыг хэрхэн хийх вэ? 

Сүрьеэгийн эмчилгээний хяналтыг тогтмол хийснээр  шууд хяналттай богино хугацааны эмчилгээний горим 95%-аас дээш эдгэрэлтийн үр дүнтэй байх боломжтой ч эмчилгээг эрт зогсоох, таслах, эмээ тогтмол биш уух, тохиромжгүй горим хэрэглэх, эмийн дасал, эмчилгээ хожимдох зэрэг шалтгаанаар дээрх үр дүнд хүрэхгүй байна. Сүрьеэг эдгэрүүлэх гол арга нь эмчилгээг  шууд хяналттай хийлгэх  юм.Өвчтөн өгсөн эмийн тун бүрийг залгиж байгаа гэдгийг хоёр дахь хүн шууд хянаснаар эмчилгээний горим мөрдөгдөж байна гэдгийг баталдаг. Шууд хяналттай эмчилгээнд хүн хүч, хөрөнгө, мөнгө зарцуулдаг ч эдгэрэлтийн түвшин өндөр байх, эмийн даслыг бууруулах, гаж нөлөө болон эмчилгээний хүндрэлийг хянах, эмчилгээ таслалт зэргээс сэргийлж улмаар хүн амын дунд халдвар тархахыг бууруулах ач холбогдолтой юм. Сүрьеэгийн шинэ тохиолдлыг амжилттай эмчилснээр давтан эмчилгээ, эмийн дасалтайсүрьеэгийн эмчилгээнд зарцуулах хөрөнгийг хэмнэх нөхцөл бүрдүүлж чаддаг. Аймаг, дүүргийн сүрьеэгийн эмч оношлогдож бүртгэгдсэн өвчтөний биеийн байдал, эмнэл зүйн илрэл, нийгмийн байдал, халдвар хамгааллын эрсдэл зэргийг харгалзан ямар шатлалд (хэвтэн эмчлүүлэх тасаг, сум, өрхийн эмнэлэг, аймаг дүүргийн сүрьеэгийн диспансер, өдрийн эмчилгээний цэг, эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн)-д шууд хяналттай эмчлэхийг шийдвэрлэнэ. Сүрьеэгийн эмчилгээний хяналтыг доорх үндсэн чиглэлийн дагуу хийнэ. Үүнд:

  • Сүрьеэгийн эмийг шууд хяналттай уулгах
  • Сүрьеэгийн эмийн гаж нөлөөг хянах
  • Эмчилгээний үр дүнгийн хяналтыг уушгины сүрьеэтэй шинэ тохиолдолд 2 (3), 5, 6 дахь сард; давтан тохиолдолд 3, 5, 8 дахь сард цэрний 2 сорьцоор түрхэцийн шинжилгээгээр хийнэ. Эмчилгээний төгсгөлд цээжний гэрлийн шинжилгээ хийнэ.

Эх сурвалж: https://www.chd.mohs.mn/images/pdf/litsenz/surielects.pdf     

 

 

                                                                         

                                 

Сүрьеэ өвчин

Сүрьеэ гэдэг нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ нян нь ихэвчлэн уушгийг сонгомлоор гэмтээх боловч бөөр, тархи, нугас, булчирхай, яс гэх мэт хүний биеийн бусад эрхтнүүдийг ч өвчлүүлдэг. 

Дэлгэрэнгүй...

Оношилгоо

Сүрьеэ өвчнийг оношлох аргуудыг шууд ба шууд бус гэж хуваах бөгөөд шууд гэдэг нь сүрьеэгийн нянг илрүүлэх арга юм. Харин шууд бус арга нь уг нянгаар үүсгэгдсэн эмгэг өөрчлөлтүүдийг оношлохыг хэлнэ.

Дэлгэрэнгүй...

Эмчилгээ

Сүрьеэ өвчин бүрэн эдгэрэх боломжтой. Сүрьеэгийн эсрэг үндсэн эмүүд: Изониазид (H), Рифампицин (R), Пиразинамид (Z), Стрептомицин (S), Этамбутол (E) эдгээр эмүүд нян устгах, ариутгах, эмийн дасал үүсгэхээс сэргийлэх

Дэлгэрэнгүй...

Сэргийлэх

Сүрьеэгийн эсрэг вакцин нь хоруу чанараа алдсан дархлаа тогтоох чадвартай амьд нян агуулсан бэлдмэл юм. БЦЖ вакцины 1-р тунг шинээр төрсөн нярайд 24-48 цагийн дотор, 2-р тунг 8 настайд тарина. Эрдэмтдийн

Дэлгэрэнгүй...