Дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдөр 3 сарын 24

Жил бүрийн 3 сарын 24-ны өдрийг дэлхий нийтээрээ сүрьеэтэй тэмцэх өдөр болгон зарласан. Энэ өдөр дэлхий нийт сүрьеэ өвчний тохиолдлын тоо баримт, мэдээлэл, сургалт сурталчилгааг олон нийтэд хүргэдэг байна.

1882 оны эл өдөр Р. Кох сүрьеэ өвчнийг үүсгэдэг бактерийг нээсэн . 1995 онд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага, Нидерландын Сүрьеэгийн сантай нийлж дэлхий нийтээрээ сүрьеэгийн эсрэг үе шаттай тэмцэх хэрэгтэй байна гэж үзсэн. 1996 онд ДЭМБ, Нидерландын Сүрьеэгийн сан, Олон улсын сүрьеэ болон уушгины эсрэг өвчний холбооноос анх сүрьеэгийн эсрэг өдрийг жил болгон 3 сарын 24-нд хийж байхаар тогтоосон байна.

1997 оноос эхлэн дэлхий даяар жил бүр энэ өдрийг тасралтгүй хийсээр ирсэн. Монгол улс 3 сарын 24-ний өдрийг НҮБ-ийн гишүүн орныхоо үүргийн хүрээнд сүрьеэгийн эсрэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулж, сүрьеэгийн дуу дохиог хүргэсээр байна.

Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сайтаас

Сүрьеэ өвчин

Сүрьеэ гэдэг нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ нян нь ихэвчлэн уушгийг сонгомлоор гэмтээх боловч бөөр, тархи, нугас, булчирхай, яс гэх мэт хүний биеийн бусад эрхтнүүдийг ч өвчлүүлдэг. 

Дэлгэрэнгүй...

Оношилгоо

Сүрьеэ өвчнийг оношлох аргуудыг шууд ба шууд бус гэж хуваах бөгөөд шууд гэдэг нь сүрьеэгийн нянг илрүүлэх арга юм. Харин шууд бус арга нь уг нянгаар үүсгэгдсэн эмгэг өөрчлөлтүүдийг оношлохыг хэлнэ.

Дэлгэрэнгүй...

Эмчилгээ

Сүрьеэ өвчин бүрэн эдгэрэх боломжтой. Сүрьеэгийн эсрэг үндсэн эмүүд: Изониазид (H), Рифампицин (R), Пиразинамид (Z), Стрептомицин (S), Этамбутол (E) эдгээр эмүүд нян устгах, ариутгах, эмийн дасал үүсгэхээс сэргийлэх

Дэлгэрэнгүй...

Сэргийлэх

Сүрьеэгийн эсрэг вакцин нь хоруу чанараа алдсан дархлаа тогтоох чадвартай амьд нян агуулсан бэлдмэл юм. БЦЖ вакцины 1-р тунг шинээр төрсөн нярайд 24-48 цагийн дотор, 2-р тунг 8 настайд тарина. Эрдэмтдийн

Дэлгэрэнгүй...