Төслүүд

 Амжилттай хэрэгжсэн үйл ажиллагаанууд

1. Сүрьеэгийн Үндэсний Семинарууд

Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг нь 1994 оны 9-р сарын 12-15-ны өдрүүдэд  Эрүүл Мэндийн Яам, Сүрьеэгийн Үндэсний Төв, Японы Сүрьеэтэй Тэмцэх Холбоо, Сүрьеэ Уушигны Өвчинтэй Тэмцэх Олон Улсын Холбоотой (СУӨТОУХ) хамтран “Сүрьеэтэй тэмцэх ажлын орчин үеийн концепци” нэртэй ДОТС-ын бодлогын талаарх анхны үндэсний семинарыг амжилттай зохион байгуулсан юм.


 Screenshot_12

                                                Зураг 3                                                                         Зураг 4

Зураг 3: Сүрьеэгийн 3-р Үндэсний Семинар

Зураг 4: Манила ТАG-ын уулзалт Н. Наранбат Д.Энерсоны хамт 2003 он.


1995 онд “Сүрьеэтэй Тэмцэх Үндэсний Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн чиглэл” Хоёрдугаар Үндэсний Семинарыг мөн олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд энэ нь СТҮХ –ийг амжилттай хэрэгжүүлэхэд оюуны асар их хөрөнгө оруулалт болж чадсан юм.

1998 онд “Сүрьеэтэй Тэмцэх Үндэсний Хөтөлбөр ба төр засгийн дэмжлэг” Гуравдугаар Үндэсний Семинарыг Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгийн хамт олон Эрүүл Мэндийн Яам, Сүрьеэгийн Үндэсний Төв, Япон Улсын Сүрьеэтэй Тэмцэх Холбоо, Сүрьеэ Уушигны Өвчинтэй Тэмцэх Олон Улсын Холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд гуравдугаар Үндэсний Семинарын онцлог нь Монгол Улсын бүх аймаг дүүргийн засаг дарга нар, сүрьеэгийн зохицуулагч эмч нартайгаа хамт оролцсон явдал юм.

2. Хоригдлуудын дунд сүрьеэгийн өвчлөлийг бууруулах төсөл

Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг нь 1999 онд Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн санхүүжилтээр хоригдлуудын дунд сүрьеэгийн өвчлөлийг бууруулах төслийг хэрэгжүүлж тухайн үед хоригдож байсан хоригдлуудын 80 гаруй хувийг буюу 5000 гаруй хоригдлыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан сүрьеэтэй хоригдлуудыг эмчлэх, үндэсний сүрьеэгийн бүртгэлд хоригдлын сүрьеэгийн тохиолдлыг мэдээлэх, сүрьеэтэй хоригдол энгийн иргэдтэй адил сүрьеэгийн тусламж үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэх үндсийг тавьж чадсан юм.

 

Зураг 5: Хоригдлуудын дунд сүрьеэгийн өвчлөлийг бууруулах төслийг хэрэгжүүлэх багийнхан

3. ОУСТН-тэй хамтран зохион байгуулсан ОХУ-ын сүрьеэгийн эмч нарын олон улсын курс, 2000 онzurag

4. ОУСТН-тэй хамтран зохион байгуулсан ОХУ-ын лабораторийн мэргэжилтнүүдийн олон улсын сургалт, 2002 он

5. Глобаль Сангийн дэмжлэгтэй ДОХ/Сүрьеэгийн төслийн санхүүжилтээр хэрэгжсэн болон одоо хэрэгжиж буй төслүүд, 2003-одоог хүртэл

–       “Сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагаа эрчимжүүлэх “  төсөл, 2003-2008

–       “Олон эмийн дасалтай сүрьеэтэй тэмцэх төсөл “, 2005-2010

–       “Үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан сүрьеэгийн тархалт ба нас баралтыг бууруулах”, 2008-2011

–   “ДОТС-ын хөтөлбөрийн хэрэгжилтийг бэхжүүлж, Олон эмэнд дасалтай сүрьеэ (ОЭДС) болон ХДХВ/Сүрьеэгийн хавсарсан халдвартай тэмцэн Мянганы хөгжлийн зорилтот хүрэх”, 2010-2011

 

6. Монголын Мянганы Сорилтын Сангийн эрүүл мэндийн төсөлАрхи тамхийны эсрэг компаньт ажлын үеэр болсон Спорт өдөрлөгийн үеэр 1

МСТН нь 21 аймаг болон УБ хотын бүх дүүрэг хороод дахь ЭМСДИ-ний сүлжээгээрээ дамжуулан нийт хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. 2011-2013 онд Мянганы Сорилтын Сангийн эрүүл мэндийн төслийн “Халдварт бус өвчлөл, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” төслийг хэрэгжүүлэхэд амжилттай хамтран оролцож аймаг дүүргүүдэд олон нийтийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулах, МСС материалыг түгээх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Энэхүү үйл ажиллагаа нь МСТН-ийн ЭМСДИ-нүүдийн эрүүл мэндийн чиглэлээр болон олон нийттэй ажиллах мэдлэг ур чадварыг сайжруулахад үр дүнтэй төсөл болсон юм.

 

7. ЭМСДИ-нүүдэд зориулсан гарын авлага боловсруулан гаргах төсөл

2012 онд БНСУ дахь Австралийн Элчин Сайдын Яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр ЭМСДИ-нүүдэд зориулсан гарын авлагыг шинэчилж боловсруулан гаргах төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд  өмнөх гарын авлагын агуулгыг баяжуулан засварлаж 1500 ширхэг боловсруулан гаргаж түгээсэн болно.

Одоо хэрэгжүүлж буй үйл ажиллагаа

1. Глобаль Сангийн дэмжлэгтэй “ДОТС-ын хөтөлбөрийн хэрэгжилтийг бэхжүүлж халдвар хяналтын тогтолцоог сайжруулан ОЭДС болон ХДХВ/Сүрьеэгийн хавсарсан халдвартай тэмцэн Мянганы хөгжлийн зорилтод хүрэх” төсөл, 2011-2016

Төслийн хүрээнд Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг нь доорхи үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна.

Үүнд:

  • Олон нийтийн дундаас эрүүл мэндийн сайн дурын идэвхтнүүд бэлтгэх
  • Олон нийтэд суурилсан ДОТС эмчилгээ буюу хоолтой эмчилгээ, гэрээр эм хүргэн өгөх үйл ажиллагаа
  • Мэдээлэл сургалт сурталчилгаа
  • Сүрьеэтэй өвчтнүүдийн амьжиргааг нэмэгдүүлэх үйл ажиллагаа

2. Тайваний Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах төсөл

243

 

2009 оноос Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг нь Тайванийн Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгтэй хамтран сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдийн  мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр жил бүр Тайванийн Тайнан хотын Цээжний Хөндийн Эрхтний Эмнэлэгт 21 хоногийн мэргэжлийн сургалтанд монгол эмч нарыг хамруулж байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийт 12 сүрьеэгийн эмч, мэргэжилтэн энэхүү сургалтанд хамрагдаад байна.

3. Сүрьеэгийн эмч нарын мэргэжлийн зэргийн шалгалтыг зохион байгуулах үйл ажиллагаа

 SONY DSC2012 оноос МСТН нь сүрьеэгийн эмч нарын мэргэжлийн зэрэг олгох шалгалтыг зохион байгуулах эрхийг авсан. Өнгөрсөн хугацаанд зөвлөх зэргийг 1 эмч,  тэргүүлэх зэрэг 10 эмч, ахлах зэргийг 7 эмч нийт 18 эмч мэргэжлийн зэрэг шинээр авах болон зэрэг ахиулах шалгалтанд орсон байна.

4. Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгийн зүгээс хүн амд сүрьеэ өвчний талаар эрүүл мэндийн боловсрол олгох, сүрьеэтэй тэмцэх ажил анхаарлын төвд байхыг сануулах, сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 1996 оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын 24-ний “Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр” –ийг тэмдэглэн өнгөрүүлэхэд идэвхи санаачлагатай ажиллаж одоо энэ өдрийг жил бүр тогтмол тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалттай боллоо.

5. Улирал тутмын “Сүрьеэ” сэтгүүл

Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг нь 1995 оноос эхлэн “Сүрьеэ” сэтгүүлийг боловсруулан гаргаж эхэлсэн бөгөөд 2010 оноос нийт хүн амын сүрьеэгийн талаархи эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад чиглэсэн “МАТА” улирал тутмын сэтгүүл болж өргөжсөн юм.

 

This Campaign has ended. No more pledges can be made.