Uncategorized

Тайванийн Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй сүрьеэгийн эмчийн 2020 оны тэтгэлэгт сургалт зарлагдлаа

Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг нь Тайванийн Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгтэй хамтран сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдийн  мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр жил бүр Тайванийн Тайнан хотын Цээжний хөндийн эрхтний эмнэлэгт 21 хоногийн тэтгэлэгт сургалтыг зохион байгуулдаг.

2020 оны сургалт 2020 оны 2 дугаар сард зохион байгуулагдах бөгөөд сургалт нь хоёр орны сүрьеэгийн төслийн хэрэгжилтийн байдал, хяналт, сүрьеэгийн тохиолдлуудын онош тодруулах, ялган оношлогоо сэдвээр харилцан туршлага солилцох байдлаар явагдана.

Хэрэв та бүхэн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй бол ӨРГӨДЛИЙН МАЯГТ ТАТАХ гэсэн товчин дээр дарж өргөдлийг маягтыг татаж авна уу.

Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгт гүйцэтгэх захирал сонгон шалгаруулж авна.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

 

  • Анагаах, эрүүл мэндийн чилгэлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ  5-аас доошгүй жил ажилласан туршлагатай,
  • Сүрьеэгийн чиглэлээр ажиллах сонирхолтой
  • Төсөл бичих, боловсруулах, хэрэгжүүлж байсан туршлагатай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисанаас дээш түвшний мэдлэгтэй,
  • Дунд ба дундаас дээш түвшний удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай
  • Төрийн бус байгууллага, олон нийтийн ажлын туршлагатай
  • Багаар ажиллах чадвартай,
  • Тогтвор суурьшилтай ажиллах

 

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

 

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Өөрийн танилцуулга /CV/ Монгол Англи хэлээр;
  • Диплом, боловсролын гэрчилгээний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  • Өмнөх ажлын газрын тодорхойлолт;

 

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 9-р сарын 14-ны өдөр
ХОЛБОО БАРИХ ХАЯГ:
Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн байр, Баянгол дүүрэг, 4 хороо, Нарны зам 401, “TM Төв, 5 давхар

 

Утас/Факс: 976-77005551, 99269046

Е-мэйл: info@mata.org.mn

 

 

Тайванийн Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй сүрьеэгийн эмчийн 2018 оны тэтгэлэгт сургалт зарлагдлаа

Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг нь Тайванийн Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгтэй хамтран сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр жил бүр Тайванийн Тайнан хотын Цээжний хөндийн эрхтний эмнэлэгт 21 хоногийн тэтгэлэгт сургалтыг зохион байгуулдаг.
2018 оны сургалт 2018 оны 1 дүгээр сард зохион байгуулагдах бөгөөд сургалт нь хоёр орны сүрьеэгийн төслийн хэрэгжилтийн байдал, хяналт, сүрьеэгийн тохиолдлуудын онош тодруулах, ялган оношлогоо сэдвээр харилцан туршлага солилцох байдлаар явагдана.
Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй эмч нар ӨРГӨДЛИЙН МАЯГТ ТАТАХ гэсэн товчин дээр дарж өргөдлийг маягтыг татаж авна уу.

Мэргэжлийн зэргийн шалгалтын зар

Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг (МСТН) нь сүрьеэгийн чиглэлээр мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 2018 онд ахлах, тэргүүлэх, зөвлөх зэргийн шалгалтанд орох хүсэлтэй сүрьеэгийн эмч нар материалаа 2018 оны 08-р сарын 01-ны дотор МСТН-ийн байранд хүргүүлнэ үү.

Зэргийн шалгалтанд орох хүсэлтэй эмч нар мэргэжлийн зэрэг олгох Эрүүл Мэндийн Сайд, Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын хамтарсан 2013 оны 12-р сарын 27-ны өдрийн №491/А/472 тоот тушаалын журамтай сайтар танилцаж материалыг мэргэжлийн зэрэг горилогчийн өргөдлийн хамт бүрэн бүтэн, үнэн зөв бөглөн цаг хугацаанд нь ирүүлнэ үү.

Хугацаа хоцорсон тохиолдолд материалыг хүлээн авах боломжгүй болохыг анхаарна уу.

 

Жич: Сүрьеэгийн мэргэжлийн зэрэг олгох тусгай шалгуур болон бүрдүүлэх материалын жагсаалт, зэрэг горилогчийн өргөдлийн маягтыг хавсаргасан файл болон доорхи холбоосуудаар орж авна уу.

http://chd.mohs.mn/content.php?id=6&cid=451

This Campaign has ended. No more pledges can be made.