Мэргэжлийн зэргийн шалгалтын зар

Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг (МСТН) нь сүрьеэгийн чиглэлээр мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 2018 онд ахлах, тэргүүлэх, зөвлөх зэргийн шалгалтанд орох хүсэлтэй сүрьеэгийн эмч нар материалаа 2018 оны 08-р сарын 01-ны дотор МСТН-ийн байранд хүргүүлнэ үү.

Зэргийн шалгалтанд орох хүсэлтэй эмч нар мэргэжлийн зэрэг олгох Эрүүл Мэндийн Сайд, Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын хамтарсан 2013 оны 12-р сарын 27-ны өдрийн №491/А/472 тоот тушаалын журамтай сайтар танилцаж материалыг мэргэжлийн зэрэг горилогчийн өргөдлийн хамт бүрэн бүтэн, үнэн зөв бөглөн цаг хугацаанд нь ирүүлнэ үү.

Хугацаа хоцорсон тохиолдолд материалыг хүлээн авах боломжгүй болохыг анхаарна уу.

 

Жич: Сүрьеэгийн мэргэжлийн зэрэг олгох тусгай шалгуур болон бүрдүүлэх материалын жагсаалт, зэрэг горилогчийн өргөдлийн маягтыг хавсаргасан файл болон доорхи холбоосуудаар орж авна уу.

http://chd.mohs.mn/content.php?id=6&cid=451

AUTHOR

admin

This Campaign has ended. No more pledges can be made.