Эмэнд  тэсвэртэй сүрьеэ

TB_2-520x245Эмэнд мэдрэг сүрьеэ, эмэнд тэсвэртэй сүрьеэ, олон эмэнд тэсвэртэй сүрьеэ, маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэ нь бүгд сүрьеэгийн нянгаар (Mycobacterium  tuberculosis) үүсдэг. Үүсгэгч нь сүрьеэгийн эсрэг эмэнд устахаа больсон нь эмэнд мэдрэг чанарыг  тодорхойлдог лабораторийн шинжилгээгээр батлагдсан үед л эмэнд тэсвэртэй сүрьеэ гэнэ. Эмэнд тэсвэртэй  сүрьеэг хүн өөрөө үүсгэдэг. Үүний гол шалтгаан нь:

Сүрьеэтэй өвчтөнийг эмчилгээний буруу горимоор эмчлэх, эмчилгээг хяналттай хийгээгүйгээс ихэвчлэн үүснэ.

Шууд хяналттай богино хугацааны эмчилгээний горим нь эмийн дасалтай сүрьеэг үүсэх боломжийг багасгахад мөн зориулагдсан билээ. Хэдий тийм боловч батлагдсан эмчилгээг зөрчин өөр горим хэрэглэх, сүрьеэгийн эмийг замбараагүй хэрэглэх, эмчилгээг хяналтгүй хийх явдал байдаг. Өвчтөнг бүрэн төгс эмчлэхгүй дутуу орхих тусам өвчтөний биед байгаа эмэнд мэдрэг нянгийн тоо багасч, эмэнд тэсвэртэй нянгийн тоо  ихэсч эмэнд тэсвэртэй сүрьеэ үүсдэг.

Сүрьеэ өвчнийг үүсгэгч Mусobacterium tuberculosis-ийн нэг онцлог нь сүрьеэгийн эсрэг эмэнд тэсвэржилт амархан үүсдэг. Эмэнд тэсвэртэй нянгаар халдварласан тохиолдолд тухайн хүн эм хэрэглээгүй боловч эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилж болно. Нөгөөтэйгүүр сүрьеэгийн эмчилгээ хийх явцад эмчилгээний бүлгийг буруу сонгох,  эмийн тунг тогтоосон хэмжээнээс бага тунгаар хэрэглэх, өвчтөний өөрийн буруугаас болон эмийн хангамжаас хамаарч эмчилгээ таслах,  шууд хяналттай эмчилгээг хангалтгүй хийх,  чанаргүй эм хэрэглэсэн зэрэг шалтгааны улмаас эмэнд тэсвэржилт үүснэ.  Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг илрүүлэх нь эмэнд мэдрэг сүрьеэг илрүүлэхээс  илүү  нарийн төвөгтэй, хугацаа их зарцуулдаг. Хамгийн чухал нь эрт илрүүлж халдвар тархалтыг зогсоох явдал юм.


delamanid-pulmonary-tuberculosis

Эмчилгээгээ дутуу орхин эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн хүн бусдад халдвараа тарааж байдаг нь хамгийн аюултай гамшиг юм. Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн халдвар авч өвчилсөн хүн эмчилгээгээ хичнээн сайн хийлгэсэн ч өвчин үүсгэсэн нян нь эмэнд тэсвэртэй тул эдгэрэх боломж нь багасдаг.

Эмэнд тэсвэртэй  сүрьеэ юунд хүргэх вэ?

  • Нас баралт  – эмэнд тэсвэртэй байдал ихэнхидээ үхэлд хүргэдэг.
  • Өвчлөл – Өвчний явц удааширч, бусад хүмүүст эмийн дасалтай нян халдаан өвчлүүлдэг.
  • Өртөг – Эмчилгээний үргэлжлэх хугацаа урт 2-р эгнээний эмүүд их үнэтэй учир гарах зардлыг ихэсгэнэ.

Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ 18-24 сар байх бөгөөд гаж нөлөө ихтэйн зэрэгцээ үнэ нь ч өндөр байдаг.

This Campaign has ended. No more pledges can be made.