Сүрьеэ өвчний түүх

Хүн төрөлхтөн аль эрт, сүүлийн мөстөлтийн үеэс сүрьеэг үхэлд хүргэдэг аюулт өвчин гэдгийг мэддэг байв. Бүр 3000 жилийн өмнөх Египетийн хатаамал шарилаас уушигны эдэд байгаа сүреэгийн өөрчлөлт илэрч байжээ. Энэ өвчний тухай Гиппократ (МЭӨ 460-370 он) бичиж байлаа.

Нэр – Элладын үед энэ өвчин “фтизис” (эцэж, турах гэсэн грек гаралтай үйл үг) гэсэн нэртэй байжээ. XVII зууны үед Голландын эмч Ф.Сильвиус сүрьеэгийн улмаас нас барагсдын уушигны гэмтлийг “туберкул” гэж нэрлэж байжээ. Харин И.Шонлайн 1839 онд анх удаа “туберкулез” гэдэг нэрийг хэрэглэсэн юм.

Үүсгэгч -1882 онд Германы эмч Роберт Кох сүрьеэгийн нянг нээсэн тухайгаа мэдэгдэж “Сүрьеэгийн үүсгэгч” гэсэн өгүүлэл нийтүүлсэн. 8 жилийн дараа туберкулиныг гарган авчээ. 1905 онд Роберт Коход Нобелийн шагнал олгосон бөгөөд түүний нээсэн нянг одоо Mycobacterium tuberculosis гэж нэрлэдэг.


 

waverlysunporchГэрлийн шинжилгээ- 1895 онд В.К.Рентген Х туяг нээснээр уушигны сүрьеэг оношлох боломжтой болсон бөгөөд 1901 онд Нобелийн шагнал хүртжээ.

Анхны эм- 1944 онд АНУ-д ажиллаж байсан А.Ваксман хамтран зүтгэгчидийн хамт сүрьеэгийн эсрэг, анхны антибиотик стрептомициныг нээж 1952 онд Нобелийн шагнал авчээ.

Вакцинжуулалт- сүрьеэгийн эсрэг вакцинжуулах ажлыг 1948-1951 онд ЮНИСЕФ-ын дэмжлэгтэйгээр Скандинавын орнуудын Улаан загалмайн нийгэмлэг гүйцэтгэсэн байна. 1951 оноос өргөн вакцинжуулалтын ажлыг ДЭМБ хариуцах болж, улс орнуудын засгийн газрыг БЦЖ вакцинжуулалтын үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь туслаж байна.

70 мянган жилийн өмнө: Шведийн халуун бүсийн нийгмийн эрүүл мэндийн институт сүрьеэгийн микробактерийг Африкийн Ривт Валлей гэдэг газар 70 мянган жилийн тэртээх хүнд халдварласан болохыг тогтоожээ. Үүнээс 10 мянган жилийн өмнө сүрьеэ амьтанаас хүнд халдварласан гэж үздэг.

МЭӨ 400 жил: Энэ үед Егивтийн Девесээс олдсон зандаршуулсан шарилыг шинжилж үзэхэд сүрьеэ өвчний улмаас нас барсан нь тогтоогдсон байна. Мөн Энэтхэг, Хятад, Грек болон Ромийн эртний хүмүүсээс сүрьеэ өвчтэй байсан нь нотлогдсон.

 19-р зуун: Ёвропын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байсан тул “Цагаан тахал” гэж нэрийдэх болов.

1902 он: Берлинд Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх төв агентлаг байгуулагдсан. Хожим нь буюу 1920 онд Олон Улсын Сүрьеэгийн Эсрэг Холбоо (International Union Against Tuberculosis) болон нэрээ өөрчилсөн. Улмаар 1986 онд Олон Улсын Сүрьеэ болон Уушигны Өвчинтэй Тэмцэх Холбоо (International Union Against Tuberculosis and Lung Disease) болсон байдаг.

1921 он: БЦЖ вакциныг гаргаж авсан. Дэлхий дахинд хэрэглэгдэж буй сүрьеэгийн эсрэг вакциныг Францын эрдэмтэд болох Алберт Желметте болон Цамилле Гуарин нар гарган авсан бөгөөд тэдний нэрээр нэрлэжээ. Энэхүү вакцин нь хүүхдийг сүрьеэгийн хүнд хэлбэрүүдээс бүрэн хамгаалдаг хэдий ч насанд хүрэгчдийг төдийлөн хамгаалж чаддаггүй байна.

1943 он: 1928 онд антибиотекийн төрлийн анхны эм болох пенцеллиний хэрэглээ маш өргөн тархсан байв. Алберт Шатз болон Селман Ваксмен нар сүрьеэгийн бактерийг устгах анхны эм болох Стревтомецинийг гарган авчээ. 1946 оноос энэхүү эмээр сүрьеэ өвчнийг эмчлэх гэж оролдсон нь амжилттай болсон байна. Түүнчлэн Стревтомецинийг гарган авсан нь сүрьеэ өвчнийг бүрэн эмчлэхэд нэмэлт антибиотекууд хэрэгтэй болохыг харуулсан юм.

1952 он: Сүрьеэгийн эсрэг үр дүнтэй эм болох Изионазидыг гарган авав. Тухайн жилдээ сүрьеэгийн эмчилгээнд чухал нөлөөтэй эм болох Призанамидийг гарган авсан байна.

1959 он: Рифамицинийг гарган авав. Францад хөрсний судалгааны явцад энэхүү эмийн гол түүхий эдийг олж илрүүлсэн байдаг. 1960 оноос эхлэн сүрьеэгийн эмчилгээнд нэвтрүүлсэн. Одоог хүртэл сүрьеэгийн эсрэг эмчилгээний чухал эмэнд тооцогддог.

1961 он: Сүрьеэгийн эсрэг эмүүдийн нэгдэлд ордог Этенбутолыг нээсэн. Дараах 4-н төрлийн эмүүд болох рифамицин, этенбутол, изионазид, призанамид нь өнөөдрийг хүртэл сүрьеэгийн эмчилгээний 6-н сарын турш уг эмчилгээнд хэрэглэгдэж буй гол эмүүд юм.

1982 он: АНУ-ын Эрсдлээс урьдчилан сэргийлэх, хянах төв (Centers for Disease Control and Prevention)-өөс ДОХ-ыг илрүүлсэн. Тухайн жилдээ ДОХ өвчин нь ХДХВ-ын вирусээр халдварладаг болохыг тогтоосон. ДОХ-ын халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор сүрьеэ өвчин анхаарлын төвөөс гарч 1980-д оны үеэр дэгдэлт нь дахин нэмэгдэх болсон.

1993 он: Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг (МСТН) байгуулагдав. Тухайн жил ДЭМБ-с сүрьеэгийн дэгдэлт аюултай түвшинд хүрснийг анхааруулав.

1994 он: ДЭМБ болон Монгол улс ДОТС-ыг хэрэгжүүлэх, сүрьеэ өвчний дэгдэлтийг хяналтандаа оруулах стратегийг батлав.

2001 он: Нэгдсэн Үндэсний Байгууллага Мянганы хөгжлийн 8-н зорилтыг дэвшүүлэв. Энэхүү зорилтод сүрьеэ өвчний талаар тодорхой тусгасан бөгөөд 2015 онд зорилтын биелэлтийг хянана.

2002 он: Малариад ДОХ болон Сүрьеэ өвчинтэй тэмцэхээр “Глобаль Сан” Олон Улсын Байгууллага байгуулагдав.

2003 он: Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг нь Глобаль Сангийн салбар хүлээн авагч байгууллага болсон ба өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байна.

 2011 он: Эрүүл Мэндийн Яамнаас Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгийг “Хүнд хүрсэн нийгмийн тусламж үйлчилгээг хөгжүүлсэн байгууллага”-аар тодорхойлж, салбарын шилдэг байгууллагаар өргөмжлөв.

2012 оны 11-н сар: АНУ-ын Хүнс болон Эмийн удирдлагын газраас сүрьеэгийн анхны эм гарснаас 50-н жилийн дараа эмэнд дасалтай сүрьеэтэй өвчтний эмчилгээнд хэрэглэгддэг Бедакулайн гэх эмийг гарган авсан. ДЭМБ-с 2013 ондоо багтаан энэхүү эмийг эмчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

This Campaign has ended. No more pledges can be made.