Эмч нарт

Дэд сэдэв дээр дарж уншина уу!

Сүрьеэ_судлалын_үүсэл

Сүрьеэ нь сүрьеэгийн Mycobacterium tuberculosis нянгаар үүсгэгддэг, амьсгалын замаар тархдаг өвчин. Сүрьеэгийн нянг нээснээс хойш 120 жил, эмчлэх эмийг гарган авснаас хойш 70 жил өнгөрч байгаа боловч сүрьеэ өвчний тархалт, нас баралт хэвээр байна. Гиппократ (Hippocrates, МЭӨ 460-360) энэ өвчний үед илрэх турж эцэх, сульдах шинж тэмдгийг үндэслэн “phithisis” буюу “тураал, хатингартал, сульдаа” гэсэн нэр томьёогоор тэмдэглэсэн нь орос хэлэнд “чахотка” хэмээн орчуулагдаж сүрьеэ судлалыг “фтизиатр” /phthisiatria/, сүрьеэгийн эмчийг фтизиатр /phthisiater/ гэж орчин үеийн нэр томъёонд тэмдэглэх болсон.

– Сүрьеэ гэдэг нь санскритаар “нар” гэсэн үг бөгөөд “уушигны ханиалгат өвчин” гэж бичиж тэмдэглэж байсан.

-XIII зууны дунд үеэс олон нийтээр “Tuberculosis” хэмээн нэрлэж иржээ.

-Олон улсын өвчний ангилал (ICD)-д А15-А19 (tuberculosis) цифрээр тэмдэглэгддэг.

-“Tuberculosis” – Египетээс олдсон манай эриний өмнөх (МЭӨ) тооллын 2400 жилийн үед амьдарч байсан хүний занданшуулсан шарилын нурууны ясанд гарсан өвөрмөц өөрчлөлтийг ном хэвлэлд ялзарсан, илжирсэн төвгөр (tubercular decay) гэж тэмдэглэснээс үүсэлтэй гэж үздэг.

-1882 оны 3 сарын 24-нд Германы эрдэмтэн Роберт Кох (Robert Koch 1843-1910) Берлин хотын Физиологийн нийгэмлэгийн хуралдаанд сүрьеэ өвчний үүсгэгч нянг нээсэн тухай илтгэлээ тавьсан.

-1921 онд Францын эрдэмтэн А. Кальмет, Н. Жерен нар үхрийн сүрьеэгийн савханцарыг 230 удаа /13 жилийн турш/ тэжээлт орчинд өсгөвөрлөн хоруу чанар нь алдагдсан амьд вакцин гаргаж авсан.

-1943 онд Америкийн эрдэмтэн Сельман Васкман (S. Waksman, 1888-1973)-ны баг сүрьеэгийн эсрэг анхны антибиотик стрептомициныг гаргаж авсан.

-1924 оны 3 сарын 11-ны өдрийн Монгол улсын засгийн газар, цэргийн зөвлөлийн удирдлагын шийдвэрээр дотор-сүрьеэгийн алба /тасаг/ байгуулж даргаар нь Д.Н.Вампилюнаг томилж байсан байна.

 

Сүрьеэгийн_микобактери_ба_түүний_онцлог

Сүрьеэ өвчнийг үүсгэгч нь Mycobacterium tuberculosis бөгөөд 1882 онд Германы эрдэмтэн P.Кох нээсэн байна. Сүрьеэгийн микобактерийн төрлүүд:

>> M.tuberculosis

>> M.bovis

>> M. Africanum

>> M.microti

Сүрьеэгийн нянгийн онцлог болон ерөнхий шинжүүд

-Сүрьеэгийн нянгийн морфологи хэлбэр: Таслал хэлбэртэй савханцар

-Физиологи: Сүрьеэгийн микобактер үржил нь энгийн, удаан бөгөөд 20-24 цагт хөндлөн хуваагдаж үржинэ.

-Эмгэг төрөгч шинж буюу хоруу чанар: Сүрьеэ хэмээх өвөрмөц эмгэг үүсгэх чадвартай ба түүний хүч нь хоруу чанараар хэмжигдэнэ.

-Тэсвэртэй байдал: физик, химийн үйлчлэлд маш тэсвэртэй нян. Нарны шууд туяа болон хэт ягаан туяанд мэдрэг, амархан устаж үхнэ.

-Хувирсан хэлбэр: “L” хэлбэрт сүрьеэгийн нян шилжих буюу бодисын солилцоо нь зогссон сүрьеэгийн нян унтаа болж хувирна.

-Хувирсан хэлбэр: хоруу чанар нь суларсан сүрьеэгийн амьд савханцрыг БЦЖ вакцин болгон хэрэглэнэ.

-Хувирсан хэлбэр буюу эмэнд дасалтай сүрьеэгийн нян: Сүрьеэгийн эмчилгээ дутуу, буруу хийгдсэн тохиолдолд эмэнд дасалтай сүрьеэгийн нянгийн омог үүснэ.

 

Сүрьеэгийн_нянгийн_халдвар_дамжих_зам

Сүрьеэгийн нянгийн халдвар дамжих гол зам бол амьсгалын зам юм. Агаар дуслын замаар 95% дамжих бөгөөд хоол боловсруулах зам, гэмтсэн арьс салст, ихэсээр ховор тохиолдолд дамжиж болно гэж үздэг.
 Халдварын эх уурхай нь уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн. Нэг халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн жилд 10-15 хүнд халдвар тараана.

Сүрьеэгийн нянгийн халдвар дамжих боломж

-Нэг ханиалга таван минут чанга ярихад ялгарахтай тэнцүү тооны нянтай дуслын бөмбөлөг агаарт цацаж тэр нь 30 минутын турш агаарт хөвөн тогтож байдаг.

-Сүрьеэгийн нянгаар халдварласныг туберкулины сорилд эерэг урвал үзүүлснээр мэдэх боломжтой.

-Сүрьеэгийн нянгаар халдварлагдах эгзэг гэр бүлийн гишүүд 100% байдаг.

-Сүрьеэгийн нянгаар халдварласан тохиолдлоос тодорхой хүчин зүйл нөлөөлсний улмаас 10% нь өвчилнө.

 

Сүрьеэгээр_өвчлөхөд_нөлөөлөх_хүчин_зүйлс

-Хорт зуршил /архи тамхи, мансууруулах бодис хэрэглэх/

-Хоол тэжээлийн дутагдал

-Стресс

-Хүний дархлал дарангуйлах халдварууд /ХДХВ-ийн халдвар/

-Зарим нэг эмчилгээний байдал /удаан хугацаагаар гормон, цитостатик бэлдмэл хэрэглэх/

 

Хэн сүрьеэгийн халдвар авах вэ ?

-Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй, цэрний түрхэц эерэг хүнтэй хамт амьдардаг

-Сүрьеэгийн савханцар агуулсан агаарын жижиг дуслыг амьсгалсан хүн

-Агааржилт муу харанхуй байх тусам агаарын жижиг дуслууд агаарт удаан байна

 

Сүрьеэ_өвчнийг_илрүүлэх_аргууд

-Идэвхтэй илрүүлэлтийн арга –  Зориудын урьдчилан сэргийлэх үзлэг хийж сүрьеэгийн тохиолдлыг илрүүлэх арга юм. Энэ арга нь өртөг өндөртэй, илрүүлэх магадлал багатай тул өргөн хэрэглэх боломжгүй.

-Хагас идэвхтэй –  Өвчлөх эгзэг өндөртэй бүлгийн /сүрьеэтэй өвчтөний хавьтал, хоригдол, гэр оронгүй хүмүүс, архичин, ХДХВ-ийн халдвартай, олон нийтийн байгуулагад ажиллагсад/ хүн амын дунд урьдчилан сэргийлэх үзлэг хийж илрүүлэх арга юм.

Идэвхтэй илрүүлэлтийн аргад уушигны гэрлийн шинжилгээг голчлон хэрэглэдэг.

-Идэвхгүй арга –  Эмчид үзүүлж буй үйлчлүүлэгчдийн дундаас сүрьеэгийн сэжигтэй тохиолдлыг сонгож үзлэг шинжилгээ хийж сүрьеэтэй өвчтөнийг илрүүлэх арга юм. Идэвхгүй илрүүлэлтийн аргад цэрний түрхэцийн шинжилгээг голчлон ашиглана. Энэ арга нь өртөг багатай, илрүүлэх магадлал өндөртэй тул голлон хэрэглэдэг. Идэвхгүй илрүүлэлтийг явуулахын тулд хүн амын сүрьеэ өвчний талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулах нь чухал юм.

 

Сүрьеэгийн_үед_илрэх_ерөнхий_шинж_тэмдэг

– 2 долоо хоног ба түүнээс дээш хугацаагаар ханиалгах

– Халуурах /37-38 хэм/

– Цэр гарах, цэр цустай байх

– Хөлрөх

– Цээжээр өвдөх

– Жин буурах

– Амьсгаадах

– Ядрах, хоолонд дургүй болох

Сүрьеэгийн_оношлогоо

-Эмнэл зүйд илэрч буй шинж тэмдгүүд

-Бодит үзлэгийн өөрчлөлтүүд

-Багажийн шинжилгээ: Шууд ба шууд бус гэж хуваана.

Шууд арга: Сүрьеэгийн нянг илрүүлэх аргууд  багтдаг.

-Түрхэцийн шинжилгээ

-Өсгөвөрлөх шинжилгээ

-Эд эсийн шинжилгээ

-Молекул биологийн арга

Шууд бус арга: Уг нянгаар үүсгэгдсэн эмгэг өөрчлөлтүүдийг эмчийн дүгнэлтээр оношлохыг хэлнэ.

-Гэрлийн шинжилгээ

-Туберкулины сорил

-Иммунологийн арга г.м

Хамгийн хэрэгтэй мэдээлэл өгч чадах харьцангуй хямд арга бол цэрний түрхэцийн шинжилгээний арга юм.

Цэрний түрхэцийн шинжилгээ

Сүрьеэгийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хийнэ. Цэрнээс наалдац бэлдэж Циль-Нильсений аргаар будаж, 1000 өсгөлттэй бичилхаруураар шинжилнэ.

Давуу тал:

-Халдвар тараагчийг шууд илрүүлдэг

-Оношийг батална

-Хийхэд хялбар

-Хямд өртөгтэй

-Хариу богино хугацаанд гардаг

-Аль ч түвшинд хийж болох

Дутагдалтай тал:

-Цэрний сорьцийг зөв цуглуулахаас хамаардаг

-Лаборантын чадвараас шалтгаална

-Нянгийн тооноос шалтгаална

 Өсгөвөрлөх шинжилгээ

Сүрьеэгийн эмчилгээ үр дүнгүй байгаа тохиолдолд эмийн даслыг тодорхойлох зорилгоор хэрэглэдэг.

>> Сонгомол тэжээлт орчинд тарьж 370С –т ургуулна. Хариу 21-56 хоногийн дотор гарна.

>> Урт хугацаа шаарддаг нь микобактерийн эсийн хуваагдалтай холбоотой

>> Өртөг өндөртэй боловч өвчний үүсгэгчийг баттай тогтоодог

Эд эсийн шинжилгээ

>> Хүний бие махбодийн аль ч хэсэгт сүрьеэгийн савханцар өсөж үржихэд үрэвслийн процес явагдаж өвөрмөц гранулема үүсгэдэг.

>> Уушигны бус эрхтэний сүрьеэг сэжиглэсэн тохиолдолд эдийн шинжилгээ хийнэ

>> Эдийг биопси болон аутопсигаар авна. Сорьцын төрлүүд:

>> Тунгалгийн булчирхайн сорьц

>> Нугасны ус >> Плеврийн шингэн

>> Эдийн биопси (Серозон бүрхүүл, арьс, нөхөн үржихүүн эрхтэн – умайн дотор салтаас, эндоскопийн шинжилгээний дараа болон өвчтөн нас барсан тохиолдолд аутопсийн сорьц авна)

Шинжилгээний аргууд:

-Цитологи: Эдийн сорьцноос биопсийн шинжилгээ авч түрхэц бэлдээд будаж харна

-Гистологи: Сорьцоо формалины уусмалд хийж бэхжүүлж хатаасны дараа парафин лаанд хийж зүсэж авсан хэсгээ Цильнильсенээр будаж харна

-Дүгнэлт: Аварга эпителиод эс бүхий фолликул (эпителлиод болон Лангхансын эс, үхжсэн гранулема- ээдэмцэр үхжилтэй байх)

-Цитологи: Эдийн сорьцноос биопсийн шинжилгээ авч түрхэц бэлдээд будаж харна

-Гистологи: Сорьцоо формалины уусмалд хийж бэхжүүлж хатаасны дараа парафин лаанд хийж зүсэж авсан хэсгээ Цильнильсенээр будаж харна

-Дүгнэлт: Аварга эпителиод эс бүхий фолликул (эпителлиод болон Лангхансын эс, үхжсэн гранулема- ээдэмцэр үхжилтэй байх)

Молекул биологийн шинжилгээ

-Полимеразийн гинжин урвалыг ашиглан сүрьеэгийн  үүсгэгчийг тогтоох, үүсгэгчийн төрлүүдийг ялган дүйх арга

-Мэдрэг чанар-95%

-Өвөрмөц чанар –98%

-Хариу  нэг өдрийн дотор гардаг

-Үнэ өртөг өндөртэй ч уушигны бус эрхтэний сүрьеэг оношлоход илүү ач холбогдолтой

-Идэвхтэй сүрьеэтэй хүмүүсийн хооронд халдвар хэрхэн тархсаныг тогтоож болдог

Гэрлийн шинжилгээ (шууд бус оношлогооны арга)

-Цээжний гэрлийн шинжилгээгээр уушгин дахь эмгэгийн хэмжээ байршил тогтооход чухал учир сүрьеэг оношлоход өргөн хэрэглэдэг.

-Гэвч ямар гаралтай (хавдар, сүрьеэ, буглаа) болохыг  ялган оношлоход  бэрхшээлтэй бөгөөд нэмэлт шинжилгээ шаарддаг.

-Гэрлийн шинжилгээ нь уншигчийн шинжилгээг унших чадвараас ихээхэн хамаардаг

Туберкулины сорил

1890 онд Германы эрдэмтэн Р.Кох үхрийн төрлийн сүрьеэгийн микобактерийг тусгай тэжээлт орчинд тарьж ургуулан туберкулиныг гаргаж авсан (Alt Tuberculin Koch)

-1907 он Пиркегийн сорил

-1908 он Мантугийн сорил

-Туберкулин гэдэг нь биохимийн бүтцийн хувьд уураг, нүүрс ус, өөх тос, нуклейн хүчил агуулсан бодис юм. Энэ нь сүрьеэгийн микобактертай төстэй боловч бүрэн бус антиген шинжтэй бодис юм.

-Халдварлалтын эгзгийг тогтоохоос биш өвчилснийг тогтоодоггүй

Туберкулины сорилыг үнэлэх

Сорилын хариуг 48-72 цагийн дараа дүгнэж уншина. Сорилын хариуг дүгнэхдээ зөвхөн гүвдрүүг хөндлөн хэмжинэ. Туберкулинд өгөх хариу урвалыг дараах байдлаар ангилж үнэлнэ.

1.Сул хариу урвал буюу гипоерги

2.Дунд зэргийн хариу урвал буюу нормоерги

3.Хүчтэй буюу  гиперерги

4.Анерги буюу хариу урвал илрэхгүй гэж ангилна.

Дархлааны арга ( шууд бус арга)

-Сүрьеэгийн савханцарын эсрэг биеийг ашиглан цусанд эргэлдэж буй эсрэг төрөгчийг тодорхойлох арга

– Төрөл:

  1. Хавсарга холбох урвал

2.Цус наалдуулах болон хайлуулах

3.Эсгэг холбох

4.Анти биеийн урвал (ELISA )

5.Иммунохроматограф

Иммунохроматографийн шинжилгээ

-Антител илрүүлэх зарчимд үндэслэсэн арга

-Цусны ийлдсэнд тодорхойлно.

-Хариу 15 минутын дараа гардаг

-Мэдрэг байдал 65% зааварт байгаа нь 93%

Сүрьеэгийн_урьдчилан_сэргийлэлт

-Өвөрмөц урьдчилан сэргийлэлт

-Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх

-Сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх

Өвөрмөц урьдчилан сэргийлэлт

БЦЖ вакцинжуулалт /BCG-Bacilles Calmette et  Guerin/ Дэлхийд 1928 оноос, Монгол улсад 1948 оноос хот аймгийн төвд, 1987 оноос сумдад төрсөн нярайд хэрэглэж эхэлсэн.

БЦЖ нь хоруу чанар нь алдагдсан дархлал тогтоох чадвартай сүрьеэгийн савханцарын амьд омог юм. БЦЖ вакциныг хүүхдэд хийснээр:

Хүүхдийг нас баралтанд хүргэдэг сүрьеэгийн хүнд хэлбэрүүд болох сүрьеэгийн менингит, хурц тархмал хэлбэрийн сүрьеэгээс сэргийлнэ. Хүүхдийг анхдагч сүрьеэгээс 80 хувь хүртэл хамгаална. Хүүхдийн сүрьеэгийн өвчлөлийг 4-5 дахин бууруулна.

БЦЖ вакцины товлол

Шинээр төрсөн эрүүл гүйцэд нярайд төрсний дараа 24-48 цагийн дотор тарина.

БЦЖ вакциныг тусгай бэлтгэгдсэн тарилгын сувилагч эмчийн үзлэгийн дараа заалтын дагуу 21 үйлдлийг дэс дараатай хийх ёстой.

БЦЖ вакцин хийж болохгүй тохиолдлууд

Вакцин хийж болохгүй эсрэг заалтыг түр зуурын буюу тогтмол заалт гэж хуваадаг.

Тогтмол заалт нь бага хувийг эзэлнэ.

1.Төрөлхийн ферментийн эмгэг

2.Дархлалын системийн дутагдал

3.ХДХВ-ын халдвартай тохиолдлууд

 БЦЖ вакцин хийж болохгүй түр зуурын тохиолдлууд

  1. Дутуу нярай 2300-аас бага жинтэй
  2. Эхийн хэвлийд авсан халдвар ба үжил
  3. Төрөх үеийн тархи нугасны гэмтэл
  4. Арьсны идээт болон харшилт өвчнүүд
  5. Нярайн цус задрах өвчин
  6. Хурц халдварт өвчин

БЦЖ вакцин тарих товлол

-Вакцины дараах урвал нь 2-4 долоо хоногийн дараа эхлэнэ.

-Тарьсан хэсэгт эхлээд гүвдрүү үүснэ.

-Гүвдрүү нь шар ногоовтор идээтэй цэврүү болно.

-Цэврүү хагарч шархлаа үүснэ.

-Шархлаан дээр тав тогтоно.

-Тав нь унаснаар 4-5 мм хэмжээтэй хонхордуу, дугуй цагаан сорви үүснэ.

БЦЖ вакцины хүндрэл

БЦЖ вакцины тун, хийх арга техник, тухайн хүүхдийн бие махбодийн онцлогоос шалтгаалан вакцины дараах хүндрэл гардаг.

-Хүйтэн буглаа

-Анихгүй шархлаа

-Захын тунгалгийн булчирхайн үрэвсэл

-Келойд сорви

Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх

Уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнг эрт илрүүлж бүрэн төгс эмчлэх арга нь хамгийн үр дүнтэй арга юм.

 

Сүрьеэгээр_өвчлөхөөс_урьдчилан_сэргийлэх

Эмэнд мэдрэг сүрьеэтэй өвчтөний хавьтал 5 хүртэлх насны хүүхдэд сорилын урвал 10 мм-ээс дээш хэмжээтэй гарч эмнэлзүй, бусад шинжилгээгээр сүрьеэ үгүйсгэгдсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх эмчилгээг изониазидаар, өдөрт 10 мг/кг-аар /хоногийн дээд тун 300 мг/ харьяа сум, өрхийн эмнэлэг, аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерийн эмчийн хяналтанд 6 сар хийнэ.

-Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөний ойрын хавьтал, сүрьеэтэй нь батлагдаагүй ХДХВ-ийн халдвартай хүнийг урьдчилан сэргийлэх изониазид эмчилгээнд хамруулна. Өдөрт 300 мг-аар 6-9 сар эмчилнэ.

Сүрьеэгийн эмгэг жам, хүүхдийн анхдагч сүрьеэ

-Сүрьеэгийн нянгийн анхдагч халдварын дараа шууд сүрьеэ үүсвэл анхдагч сүрьеэ гэнэ.

-Анх удаа сүрьеэгийн нян амьсгалын замаар дамжин орж уушигны цулцанд бэхлэгдэж анхдагч халдвар үүснэ. Бэхлэгдсэн сүрьеэгийн нянг макрофаг залгина.

-Макрофагийн залгилт төгс бус явагдаж эсийн дотор сүрьеэгийн нян үржиж улмаар тунгалгийн судсаар дамжиж тунгалгийн булчирхайнуудаар эргэлдэн шүүгдэнэ.

-Тунгалгаас сүрьеэгийн нян цусны судсанд нэвтэрч цусаар нян эргэлдэж тархана.

Анхдагч сүрьеэгийн ерөнхий шинжүүд:

  • Голдуу бага насны хүүхдүүд өвчилнө.
  • Сүрьеэгийн нян цусаар тархан эргэлдэх магадлалтай
  • Тунгалгийн системийг хамран гэмтээнэ.
  • Туберкулины сорилд анх удаа эерэг урвал үзүүлнэ.
  • Зарим тохиолдолд бие махбодид хэт мэдрэгшил ажиглагдана

Эмнэл зүйн хэлбэрүүд:

-Цээжний хөндийн тунгалгийн булчирхайн сүрьеэ

-Сүрьеэгийн анхдагч бүрдэл

-Хурц милиар сүрьеэ

Цээжний хөндийн тунгалгийн булчирхайн сүрьеэ

-Уг хэлбэрийн анхдагч сүрьеэ нь бага насны хүүхдэд зонхилон тохиолдоно.

-Цээжний хөндийд байрлах тунгалгийн булчирхайд сүрьеэгийн өвөрмөц үрэвсэл үүснэ.

-Цагаан мөгөөрсөн хоолой-гуурсан хоолой дагасан тунгалгийн булчирхайн бүлэг голдуу гэмтэнэ.

-Энэ нь 2/3 тохиолдолд баруун талын бүлэг өртөх магадлалтай

-Дараагийн дугаарт гуурсан хоолой-уушигны тунгалгийн булчирхайн бүлэг гэмтэх хандлагатай.

-Ховор тохиолдолд бифуркацийн тунгалгийн булчирхайн бүлэг гэмтдэг.

-Бага хэлбэр-шинж тэмдэггүй. Уушигнд өөрчлөлт илрэхгүй

-Нэвчдэст хэлбэр-шинж тэмдэг хурц тод

-Хавдар төст хэлбэр-хожуу оношлогдсон тохиолдолд уг хэлбэр үүснэ. Шинж тэмдэг ужгирсан байна.

Сүрьеэгийн анхдагч бүрдэл

Доорх 3 хэсгээс бүрдэнэ:

-Уушигны анхдагч голомт

-Уушигны тунгалгийн судасны үрэвсэл-лимфангит

-Уушигны тунгалгийн булчирхайн үрэвсэл-лимфаденит

Сүрьеэгийн анхдагч бүрдэл

-Хатгалгааны үе шат

-Эргэн шимэгдэх буюу хэлбэрших үе шат

-Шохойжих үе шат

Анхдагч сүрьеэгийн оношлогоо

Эмнэл зүйн оношлогоо

-Хордлогийн хам шинж

-Захын тунгалгийн булчирхайн үрэвсэл /микрополиадения/

-Уушги-гуурсан хоолойн хам шинж

-Салст цочрох урвал

-Бодит үзлэгийн өөрчлөлт

-Хавьтлын асуумж

Эмчилгээний үндсэн зарчим:

Эмчилгээ нь дараах шаардлагыг хангасан байна:

>> Сүрьеэгийн эмүүдийг заавал хавсарч хэрэглэх

> Зөв тунг сонгоно

> Тогтмол ууна

> Хангалттай хугацаагаар хэрэглэнэ

> Сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй байна

Эмчилгээний зорилго:

Сүрьеэтэй өвчтөнг эдгэрүүлэх, сүрьеэгийн улмаас нас барах, мөн түүний хожмын хүндрэл, дахихаас сэргийлэх, бусдад халдвар тархахаас сэргийлэх юм.

Эмчилгээ

Сүрьеэтэй өвчтөнд тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх шатлалд шууд хяналттай богино хугацааны эмчилгээний зарчмыг мөрдөж ажиллана. Сүрьеэгийн эмчилгээний онцлог Сүрьеэгийн нян нь эсийн гадна идэвхтэй үржиж үрэвсэл үүсгэхээс гадна эсийн дотор унтаа байдалтай удаан хугацаагаар орших чадвартай. Иймд сүрьеэгийн эмчилгээ бусад үрэвслийн эмчилгээг бодвол харьцангуй удаан хугацаа шаардахаас гадна 2 үе шатаар хийгдэнэ. Сүрьеэгийн нянгийн эсрэг эмчилгээ хийж эхэлснээс хойш богино хугацаагаар дотор өвчтөний биеийн байдал сайжирч эхэлдэг. Үүнтэй холбоотой зарим нэг өвчтөн эмчилгээг орхих явдал тохиолдол

Сүрьеэгийн эсрэг эмийн тун:Screenshot_6Эмчилгээний бүлэг, горим:Screenshot_10

Сүрьеэгийн эмийн цомог:

–Тогтсон тунтай хослол /ТТХ/”] • Сүрьеэгийн эсрэг эмүүд тогтсон тунтай хослолоос тогтдог. • Өвчтөний эмчилгээний туршид хэрэглэх эмийг бүрэн агуулсан • Өвчтөний овог нэр, нас хүйс, бүртгэлийн дугаар, эмчилгээний бүлэг, биеийн жин, эмчилгээ эхэлсэн болон дууссан өдөр, эм уусан тэмдэглэл, өвчтөний хаяг зэргийг тэмдэглэх боломжтой

ТТХ-ын давуу тал: ТТХ-ыг хэрэглэснээр сүрьеэгийн эсрэг ганц бэлдмэлийг хэрэглэх явдал эрс багасна. Энэ нь эмийн дасал үүсэх эгзэгийг бууруулна.

> Эмч нар үр дүнтэй эмчилгээний горим хэрэглэх нь ихэснэ.
>> Эмчилгээний алдаа гаргах нь багасна.
>> Эмийн нөөц хүрэлцэхгүй байдалд хүргэдэг эм хангамжийн олон асуудал арилна. Тухайлбал дан дангаараа байгаа эмүүдийг эмчилгээнд хэрэглэж байгаа тохиолдолд зарим эмийн нөөц дууссанаас өвчтөн ганц эмийн эмчилгээ хийлгэх эсвэл горим солих хэрэгтэй болдог бөгөөд үүний аль аль нь дасал үүсгэх аюултай байдаг.  Эмийн хэрэглээ, хяналт, хадгалалт, хуваарилалт хялбар болно. Дан эмийн захиалга, тээвэрлэлт, хадгалалт, хуваарилалт нь хөтөлбөрийн зардлыг ихээхэн нэмэгдүүлдэг. Харин ТТХ-ыг хэрэглэх нь зардлыг хэмнэж, үр өгөөжийг нэмэгдүүлдэг.
• Эмчилгээний горим сонгоход хялбар болж, өвчтөн цөөн тооны эмийг ууснаар эмчийн зааврыг дагах нь илүү сайн болдог. • Сүрьеэгийн эмүүдийг ТТХ-оор хэрэглэснээр сүрьеэгийн бус практикт сүрьеэгийн эмүүдийг хэрэглэх явдал багасна. • Эмчилгээнд бүх талын хяналт тавих боломжтой.

Эмийн тогтсон тунтай хослол:Screenshot_5Эмчилгээний явц:

Өвчтөний 1/3 нь эмчийн болон эм уух заавар зөвлөмжийг дагадаггүй  1/3 нь өөрөө эмээ уухдаа алдаа гаргадаг байна  Шууд хяналттай эмчилгээ – эмийн тун бүрийг эмнэлгийн ажилтаны хяналтанд уулгах  Эмчилгээг голдуу эмнэлгийн ажилтан хянадаг боловч нийгмийн ажилтан, сайн дурын идэвхтэн г.м өөр хэн нэгэн байж болно. Хянагч нь сургагдсан байхаас гадна эмнэлгийн үйлчилгээнд хариуцлагатай, өвчтөнд хүртээмжтэй байх ёстой.  Аймаг, дүүргийн сүрьеэгийн эмч оношлогдож бүртгэгдсэн өвчтөний биеийн байдал, эмнэл зүйн илрэл, нийгмийн байдал, халдвар хамгааллын эрсдэл зэргийг харгалзан ямар шатлалд (тасаг, сум, өрхийн эмнэлэг, өдрийн эмчилгээний цэг, эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн)-д шууд хяналттай эмчлэхийг шийдвэрлэнэ. Эмчилгээний үр дүн 1. Эмчилгээний үр дүн 2. Эмчилгээний хяналт • Эмийг харж уулгах • Хяналтын шинжилгээ /2, 5, 6 (8) сар/ • Гаж нөлөөний хяналт

Эмчилгээний хяналт:

Сүрьеэгийн эмчилгээний үр дүнг хянах гол арга бол цэрний түрхэцийн шинжилгээний арга юм. Эмчилгээний бүлэг горимоос шалтгаалж тодорхой саруудад хяналтын цэрний шинжилгээ хийх товлолтой байдаг. Бүлэг тус бүрээр авч үзвэл: 1-р бүлгийн хяналт: эмчилгээ эхлээд 2 сарын төгсгөлд, 5 дахь сард, 6 дахь сард 2-р бүлгийн хяналт: эмчилгээ эхлээд 3 сарын төгсгөлд, 5 дахь сард, 8 дахь сард 3-р бүлгийн хяналт: эмчилгээ эхлээд 2 сарын төгсгөлд, 5 дахь сард, 6 дахь сард Эмчилгээний төгсгөлд рентген шинжилгээ хийж өвчтөний биеийн байдлыг тодорхойлно. Мөн эмчилгээний хугацаанд эмийн гаж нөлөөг хянаж, шаардлагатай шинжилгээг хийнэ.

Эмчилгээний үр дүнг тооцох:

• Эдгэрсэн • Эмчилгээ дуусгасан • Нас барсан • Үр дүнгүй • Эмчилгээ тасалсан • Шилжсэн

Сүрьеэгийн_урьдчилан_сэргийлэлт

- Өвөрмөц урьдчилан сэргийлэлт – Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх – Сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх Өвөрмөц урьдчилан сэргийлэлт БЦЖ вакцинжуулалт /BCG-Bacilles Calmette et Guerin/ Дэлхийд 1928 оноос, Монгол улсад 1948 оноос хот аймгийн төвд, 1987 оноос сумдад төрсөн нярайд хэрэглэж эхэлсэн. БЦЖ нь хоруу чанар нь алдагдсан дархлал тогтоох чадвартай сүрьеэгийн савханцарын амьд омог юм. БЦЖ вакциныг хүүхдэд хийснээр: Хүүхдийг нас баралтанд хүргэдэг сүрьеэгийн хүнд хэлбэрүүд болох сүрьеэгийн менингит, хурц тархмал хэлбэрийн сүрьеэгээс сэргийлнэ. Хүүхдийг анхдагч сүрьеэгээс 80 хувь хүртэл хамгаална. Хүүхдийн сүрьеэгийн өвчлөлийг 4-5 дахин бууруулна. БЦЖ вакцины товлол Шинээр төрсөн эрүүл гүйцэд нярайд төрсний дараа 24-48 цагийн дотор тарина. БЦЖ вакциныг тусгай бэлтгэгдсэн тарилгын сувилагч эмчийн үзлэгийн дараа заалтын дагуу 21 үйлдлийг дэс дараатай хийх ёстой. БЦЖ вакцин хийж болохгүй тохиолдлууд Вакцин хийж болохгүй эсрэг заалтыг түр зуурын буюу тогтмол заалт гэж хуваадаг. Тогтмол заалт нь бага хувийг эзэлнэ. 1. Төрөлхийн ферментийн эмгэг 2. Дархлалын системийн дутагдал 3. ХДХВ-ын халдвартай тохиолдлууд БЦЖ вакцин хийж болохгүй түр зуурын тохиолдлууд 1. Дутуу нярай 2300-аас бага жинтэй 2. Эхийн хэвлийд авсан халдвар ба үжил 3. Төрөх үеийн тархи нугасны гэмтэл 4. Арьсны идээт болон харшилт өвчнүүд 5. Нярайн цус задрах өвчин 6. Хурц халдварт өвчин БЦЖ вакцин тарих товлол  Вакцины дараах урвал нь 2-4 долоо хоногийн дараа эхлэнэ.  Тарьсан хэсэгт эхлээд гүвдрүү үүснэ.  Гүвдрүү нь шар ногоовтор идээтэй цэврүү болно.  Цэврүү хагарч шархлаа үүснэ.  Шархлаан дээр тав тогтоно.  Тав нь унаснаар 4-5 мм хэмжээтэй хонхордуу, дугуй цагаан сорви үүснэ. БЦЖ вакцины хүндрэл БЦЖ вакцины тун, хийх арга техник, тухайн хүүхдийн бие махбодийн онцлогоос шалтгаалан вакцины дараах хүндрэл гардаг.  Хүйтэн буглаа  Анихгүй шархлаа  Захын тунгалгийн булчирхайн үрэвсэл  Келойд сорви Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнг эрт илрүүлж бүрэн төгс эмчлэх арга нь хамгийн үр дүнтэй арга юм. Сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх Эмэнд мэдрэг сүрьеэтэй өвчтөний хавьтал 5 хүртэлх насны хүүхдэд сорилын урвал 10 мм-ээс дээш хэмжээтэй гарч эмнэлзүй, бусад шинжилгээгээр сүрьеэ үгүйсгэгдсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх эмчилгээг изониазидаар, өдөрт 10 мг/кг-аар /хоногийн дээд тун 300 мг/ харьяа сум, өрхийн эмнэлэг, аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерийн эмчийн хяналтанд 6 сар хийнэ  Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөний ойрын хавьтал, сүрьеэтэй нь батлагдаагүй ХДХВ-ийн халдвартай хүнийг урьдчилан сэргийлэх изониазид эмчилгээнд хамруулна. Өдөрт 300 мг-аар 6-9 сар эмчилнэ.

Олон_эмэнд_дасалтай_сүрьеэ

Эмэнд_даслын_ангилал

Эмэнд_даслын_ангилал

Эмэнд_даслын_үүсэх_шалтгаан

Илрүүлэлт

Оношлогоо

Эмчилгээ

Эмчилгээний_хяналт

ОЭДС-ийн_эмчилгээ_хийхэд_тавигдах_шаардлага

 Өвчтөн эмчилгээг заавал дуусгах  Эмнэлэгт хэрхэн эмчлэхийг тодорхой шийдсэн байх  Үргэлжлэх шатны эмчилгээг хаана хэрхэн хийхийг шийдэж анхнаасаа тохирсон байх  Хамт олны дэмжлэг  Нийгмийн халамжийн асуудал  Сэтгэл санааны дэмжлэг ÎÝÄÑ-èéí ýмчилгээний үр дүн Эмчилгээний үр дүнг өсгөврийн шинжилгээний үзүүлэлтээр хянана.  Эмчлэгдсэн – сүүлийн 5 удаагийн өсгөврийн шинжилгээ дараалан сөрөг гарсан тохиолдол  Эмчилгээ дуусгасан – курс эмчилгээ бүрэн хийлгэсэн, гэхдээ эмчлэгдсэн ба үр дүнгүй эмчлэгдсэнээс бусад тохиолдол  Нас барсан – эмчилгээний явцад ямар нэг шалтгааны улмаас нас барсан тохиолдол  Эмчилгээ тасалсан – курс эмчилгээний хугацаанд 2 сар ба түүнээс дээш хугацаагаар эмчилгээ тасалсан тохиолдол  Үр дүнгүй – сүүлийн 3 удаагийн өсгөврийн шинжилгээ дараалан сөрөг гараагүй тохиолдол  Шилжсэн – эмчилгээний явцад өөр байгууллагын хяналтанд шилжиж эмчилгээг үргэлжлүүлсэн боловч эмчилгээний үр дүнгийн талаарх мэдээлэл байхгүй тохиолдол

This Campaign has ended. No more pledges can be made.