Сүрьеэ ба ХДХВ/ДОХ

TB-HIV

Хүний дархлал хомсдолын вирус нь  ДОХ өвчнийг үүсгэдэг. 1984 оны эхээр Франц, АНУ-ын хэсэг вирус судлагчид Т-лимфоцитыг сонгож гэмтээдэг өвөрмөц вирус илрүүлж, энэ нь ДОХ үүсгэгч болохыг баталжээ. Энэ вирус дархлалын хүчит ерөндөг Т-лимфоцитыг гэмтээдэг учир ДОХ-ын вирус тээгч нар гадаад орчин дахь элдэв нянд тэсвэргүй болдог, тэр ч бүү хэл хэвийн үед хүний биед өвчин үүсгэлгүй оршдог нян хүнд өвчин үүсгэгч болж хувирдаг. Хүний биед орсон ХДХВ нь сүрьеэгийн нянг идэвхгүй байдалд барьж буй Т-лимфоцитыг гэмтээснээр сүрьеэгийн нянгууд идэвхижиж сүрьеэгээр өвчилдөг. Энэ утгаараа ДОХ-ын халдвартай хүн сүрьеэгээр өвчлөх магадлал нь ДОХ-ын халдваргүй хүнээс 30 дахин их байдаг.

Гэхдээ сүрьеэгээр өвчилсөн болгон ХДХВ-ын халдвартай эсвэл ХДХВ-ын халдвартай болгон сүрьеэтэй гэсэн үг биш юм. Хэрэв ХДХВ-ын халдвартайгаа мэдэж буй бол сүрьеэгийн халдвар авсан эсэхээ зайлшгүй тодорхойлуулж байх шаардлагатай. Сүрьеэгийн халдвар авсан нь тогтоогдвол аль болох хурдан урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэх нь зүйтэй юм. Харин сүрьеэгээр өвдсөн бол сүрьеэгийн эсрэг эмчилгээ хийлгэнэ.


This Campaign has ended. No more pledges can be made.